
Аваргын цувралтай холбоотой хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 12:30 минутаас Үндэсний мэдээллийн төвд хийхээр болжээ. Хэвлэлийн бага хуралд аваргын төлөө шалгаран үлдсэн СБЛ Хасын Хүлэгүүд болон УБ Альянс Тэх Харцага багийн дасгалжуулагчид, гол тоглогчид оролцоно.
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний супер лигийн 2013-2014 оны "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" -ийн шагналыг гардуулан өгнө.