
МАН-ын 93 жилийн ой эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаанаар хийморь сайтын дээд доод чансаа бүрэн шинэчлэгдлээ. Ч.Санжаадамба заан урьдын адил тасархай тэргүүлсэн хэвээр бөгөөд өнгөрсөн барилдаанд найм даван түрүүлсэн Ховдын Баатархүүгийн Пүрэвсайхан начин чансааны хоёрт бичигдэж эхэлсэн бол Т.Өсөх-Ирээдүй гурав руу ухарлаа. Мөн П.Бүрэнтөгс Х.Мөнхбаатар арслангууд байраа сэлгэж, Э.Оюунболд Р.Пүрэвдагва нар 9, 10 дугаар байрыг сэлгэн чансаанд бичигдэж байна.