
Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Зэвсэг хураах бага хурлын өндөр түвшний хуралдаанд оролцож, үйл ажиллагаатай нь танилцав. Тус хурлаар ЗХБХ-ын Ажлын хөтөлбөрийг хэлэлцэх зорилго бүхий Албан бус ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна.