
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 18 дугаар гудамжинд хашаа, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 1,5х2,5 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар, 5 ханатай гэрийн зүүн тал хайрагдан шатаж байсныг унтраасан.
Гал түймрийн зөрчлийн мэдээлэл:
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төвийн баруун талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12:00 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Данзангийн гудамжинд 29, 31 дүгээр байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 02:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Хөрсний өвс шатсан талаар:
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслан Бага хустай амны задгайд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 айлын /эзэнгүй/ хашааны газарт шар өвс шатаж байсныг ерло ашиглаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Өвөр Зайсангийн зүүн энгэрт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 00:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад 1 га орчим талбайд хөрсний өвс шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/