
Тэгвэл дөнгөж сая АТГ-аас мэдээлэлж өгч А.Шоовдор нарын хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар дуулгалаа. Тодруулбал, А.Шоовдор нарын хэргийг Сэлэнгийн прокурорын байгууллага хянаж байгаа аж.
Энэ талаар АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад "Төсвийн хөрөнгийг ашиглаж хамт олноороо төрийн өмчийн компанийн дэргэд хувийн компани байгуулсан байгаа. Улмаар төрийн өмчийн компани биш хувийн өмчийн компанийхаа ашгаар их хэмжээний мөнгө ашиглаад байгаа асуудлыг шалгаж байна. Өөрөөр хэлбэл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хоорондоо компани байгуулж, үгсэн хуйвалдаж нэг гэр бүлийн компани юм шиг болсон байсан. Үүнээс болоод их хэмжээний хөрөнгө үрэгдээд эхэлсэн байгаа. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бид А.Шоовдорын орны хүний томилуулсан. Энэ хэрэгт 20 гаруй хүн татагдсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/