
"МИАТ" ХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн байна. Түүнийг МИАТ компанийг төлөөлж, БНСУ-ын “Se You” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, хууль бусаар гэрээ байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын компанитай гэрээ байгуулахад оролцсон МИАТ-ийн удирдах төвшний бусад ажилтнууд, хэлтсийн дарга нарыг ч мөн АТГ-аас шалгаж эхэлсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)