
Тэгвэл энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой гомдол цагдаагийн байгууллагаас манайд ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой, мөн зарим хөрөнгө орлогоо Д.Сугар мэдүүлээгүй байна гэсэн асуудлыг манайд тавьсан. Энэ дагуу хянаж шалгалтыг явуулсан байгаа. Хяналт шалгалтаар Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, томоохон хэмжээний зээл зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тиймээс АТГ-аас Үндсэн хуулийн цэц болоод УИХ-д энэ асуудлаар хариуцлага тооцно уу хэмээн хандсан байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)