
Авлигатай тэмцэх газраас “Нийслэл өргөө” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг 2013 оны арваннэгдүгээр сард сэжигтээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн билээ. Энэ талаар АТГ-ын албан хүнээс тодруулахад, "Б.Ганзоригийг барилга барих тендерт шалгарч, төрөөс авсан их хэмжээний мөнгөөр хувийн өр ширээ дарж, үрэн таран хийж шамшигдуулсан, тендер сонгон шалгаруулалтад хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хэрэгт сэжигтнээр татсан юм. “Нийслэл өргөө” компани нь Яармагт баригдаж байгаа 300 ортой IV амаржих газар, Үндэсний архивын газрын барилга, Баян-Өлгий аймагт баригдаж байгаа зэрэг олон барилгын ажлын тендерт шалгарсан хэрнээ мөнгөө үрчихээд барилгаа барихгүй байгаа юм" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)