
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий арван ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Харин түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл гарах болсон ч албаныхан үүнийг тухайн үед үгүйсгэж байсан юм. Тэгвэл өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийж "
Эрдэнэс таван
толгой” компанийн захирал Б.Энэбишид 2013 оны таван сард эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Тэрбээр гадагшаа гарсан нь үнэн. Бид энэ нөхрийг буцааж авчрах, холбогдох
ажиллагааг интерполоор дамжуулаад болон бусад авлигын конвенц, дүрэм журманд
заасны дагуу тухайн оронд асуудал тавиад ажиллаж байгаа. Хэрэг нь түдгэлзээтэй
байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/