
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагел Азийн орнуудад хийх 10 хоногийн айлчлалынхаа хүрээнд манай оронд ирээд буцсан юм. Энэ үеэр тэрээр манай улсад цэргийн баазаа байгуулах санал тавьсан талаар “Монцамэ” агентлаг мэдээлэв. Гэхдээ МУ-ын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Америкийн цэргийн баазыг улсдаа байгуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. “Гадаадын цэргүүдийг эх орондоо байрлуулахыг хориглосон хууль манайд бий” гэж Д.Бат-Эрдэнэ сайд хэлжээ. Мөн Чак Хагел Украины асуудлаар нэгдэхийг Монголчуудад уриалсан сурагтай байна.
Сэтгэгдэл (2197)