
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4974 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 167 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 133 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 7, хулгайлах 35, дээрэмдэх 4, хүчиндэх 3, булаах 5, танхайрах 37, зам тээврийн хэрэг 47, гэмтсэн хүн 52, осол 39 гарч 2 хүн нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/