зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилга дээрээс төмрөөр бороо орсоор байх уу?

2014-4-28
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар ширүүсч, салхи шуурга дэгдсэн нь барилга, байгууламжуудын үнэн нүүр царайг дэлгээд авах шиг боллоо.  Энд тэндгүй барилгын дээвэр хийсч, хана тааз нь нурж унасан талаарх таагүй мэдээлэл цацагдав.  Улмаар томоохон гэгдэх барилгын компаниудын хийлгэж буй харшаас ажилтан нь унаж амиа алдсан гэх  таагүй мэдээ ч олныг цочирдуулав.
барилга1    Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар ширүүсч, салхи шуурга дэгдсэн нь барилга, байгууламжуудын үнэн нүүр царайг дэлгээд авах шиг боллоо.  Энд тэндгүй барилгын дээвэр хийсч, хана тааз нь нурж унасан талаарх таагүй мэдээлэл цацагдав.  Улмаар томоохон гэгдэх барилгын компаниудын хийлгэж буй харшаас ажилтан нь унаж амиа алдсан гэх  таагүй мэдээ ч олныг цочирдуулав.

Энэ бүхнээс болж иргэд баригдаж буй болон хуучин барилгын дэргэдүүр өнгөрөхөөс эмээдэг болов. Мөн  ирээдүйд амьдрахаар төлөвлөсөн орон сууцнууд нь хүнээр тахил өргөж байгаад ихэд шүүмжлэлтэй байна.

Тэгвэл энэ бүхэнд иргэд тухайн барилгуудын эзэн, ажилтнуудыг буруутгаад зогсохгүй мэргэжлийн хяналтыг ч давхар шүүмжилж эхэлсэн юм.

Гэвч энэ бүхэн  газар олголтоосоо эхлээд л хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөн байдаг гэдгийг МХЕГ-аас онцоллоо. Өөрөөр хэлбэл, Засаг даргын захирамжаар тухайн нутаг дэвсгэрт газар олгохдоо л хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж эхэлсэн байдгийн тэд онцолсон юм.

“Барилгын хана, дээвэр нурж, хүн, машин дарсан хэрэгт НМХГ-аас ямар ийм тайлбар өгөв”

indexНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Т.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн өдрүүдэд барилгын хана тааз нурах, дээвэр хийсэн зэрэг зөрчлүүд ихээхэн илэрлээ. Энэ дээр хяналт тавьж ажиллаж байгаа юм уу?
-Чингэлтэй дүүрэгт 1992 онд ашиглалтанд орсон барилгын дээврийн төмөр машин дээр унасан. Энэ бол тухайн байгууллагын СӨХ-тэй холбоотой асуудал.  Өөрөөр хэлбэл, байрны эзэн, СӨХ тэр зүйлээ хянаад, сул байвал бэхлэх шаардлагатай.

-СУИС-ын хананы шавар нурсан асуудал бас байна?
-СУИС-ын хананаас шавар унасан асуудал бол борооны ус зайлуулагч хоолой нь байхгүйгээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, бороо орох бүрт ханаа дагаж урссаар байгаад гаднах шавар нь суларч хүчтэй салхинаар унасан байгаа юм. Улмаар дэргэдүүр нь явж байсан 55 настай хүнийг гэмтээсэн.

-“Аморе” зочид буудлын дээрээ юм унаж найман настай охиныг бэртээсэн гэсэн?
-“Аморе” зочид буудлын өргөтгөлийн барилгаас салхитай үед юм унаж хүүхэд бэртээсэн байгаа. Чухам юу унасан нь тодорхойгүй байгаа. Чулуу, хог, тоосго алийг нь мэдэхгүй.

Мөн хувийн гар аргаар хийсэн гаражны дээвэр унасан асуудал байна. Төмөр дээвэр нь салхинд хийсээд машинууд дээр унасан. Үүнийг ч мөн МХ-ын байгууллага шалгахгүй. Учир нь МХ-ын байгууллага зураг төсөл нь баталгаажсан, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, улсын комисс хүлээж авсан газруудыг шалгах ёстой.

 Тэгэхээр эдгээр байгалийн хүчин зүйлээс, тухайн байрны элэгдлээс үүдэлтэй зүйлийг МХ-аас хариуцахгүй. Тухайн барилгыг хариуцаж байгаа, эсвэл инженер техник, СӨХ-тэй холбоотой. Учир нь энэ бүгд гаднах  талбай буюу нийтийн эзэмшил унасан шүү дээ.

527-139830411321b7964551666a77big-“Хүннү” хорооллын барилгаас хүн унаж амиа алдсан хэрэгт хяналт, шинжилгээг хийж байгаа биз дээ?


-“Хүннү 2222” төслөөр барьж буй “Дөрвөн уулын цэцэрлэг” барилгын асуудлыг бол шалгаж байгаа. Тодруулбал, “Мон Юми” компанийн барьж байсан уг барилгаас 25 настай иргэн Н.Төгөлдөр бэхэлгээний боолт мултарсаны улмаас тавцан дээрээс унасан байгаа. Юутай ч энэ осол юунаас шалтгаалсаныг шалгаад явж байгаа. Урьдчилсан байдлаар бэхэлгээ тасарсан гэсэн зүйл байхгүй. Харин давцангийн бэхэлгээний боолт мултарсаны улмаас тавцан дээрээс унасан гэж үзэж байгаа. Тухайн үед цагдаа хамгаалалтанд авч, цагдаагийн байгууллагаас манайх руу шинжээчийн дүгнэлт гаргаж өгөөч хэмээн асуудал тавьж ирүүлсэн. Үүний дагуу манай газраас шинжээчээр ажиллаж байгаа.

-“Хурд” группийн зүгээс удаа дараа хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үйлдлүүд гаргаж байсан. Энэ удаад захиалагч компани хэдий ч  ямар нэг хариуцлага хүлээнэ биз дээ?
-Өнгөрсөн жилд гаргасан НИТХ-ын 75 дугаар тогтоол дээр захиалагч, гүйцэтгэгч ямар хариуцлага хүлээх вэ гэсэн зүйл гаргасан. Тэгэхээр “Хурд” грүпп ч гэсэн тухайн барилгын ажилд хяналт тавьж ажиллах хэрэгтэй байсан. Тиймээс захиалагчийн хариуцлагын асуудал яригдана.

-Шинэ гаргасан журмынхаа талаар тодруулахгүй юу. Манай хөдөлмөр аюулгүй байдлын хууль хэтэрхий дутуу дулимаг санагддаг?

- Одоо энэ журмаар бүх барилгууд гаднах зохион байгуулалтынхаа зургийг Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулдаг болж байгаа. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авах гэж буй ямарваа газар гаднах талбай, барилгын материал хураах цэг, кран байрлуулах газар, ажилчдын байрлах байршил зэргийг баталгаажуулсаны дараа барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг Ерөнхий төлөвлөгөөний газар өгөөд явж байгаа.
index
Нийт газрын 30 хувь нь ногоон байгууламж, зам талбай байна
Ер нь нийт газрын 30 хүртэлх хувь нь ногоон байгууламж, зам талбай байх ёстой. Гэтэл одоо бол олгосон газрынхаа хэмжээнд тааруулаад орон сууц барьдаг болсон.  Хуулиар зохцуулагдаагүй барилгын талбайн зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зэргийг энэ журмаар тогтоосон.
527-1385005824e9bee1b3b3fb7f93original
Барилгын хашаан дээр тухайн компанийн бүх мэдээллийг байрлуулна
Мөн барилгын гаднах хашаан дээр баригдах барилгын мэдээлэл, барилга захиалагч, ерөнхий гүйцэтгэгч компанийн нэр холбоо барих утас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтаны нэр, холбоо барих утас байхыг нарийвчлаад заахыг журманд тусгасан. Түүнчлэн, үйлдвэрийн талбайн хамгаалалт нь 3 метрээс дээш өндөртэй байна. Мөн хүн зорчих хэсгийн хамгаалалт нь үргэлжилсэн саравч байх ёстой ба саравч нь гадны ачааллыг даахаар хийгдсэн байна.
IMG_0031
Хамгаалалтын төмөр, саравч бүх яг стандартын дагуу байна
Аюулгүй ажиллагаатай холбоотой юу хийх ёстой бүх зүйлийг журманд тусгасан. Барилгын 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 метрээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж, дэвсгэр, банз, тор саравч гэх мэтийг 3.5 метрээс багагүй өргөнтэйгээр 2- дээш давхарт хийгээд явна. Журмыг мөрдөхгүй бол холбогдох арга хэмжээг ч авна.

Дашрамд хэлэхэд, хаа хаанаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ажиллаж цаг хэдийнэ болсоныг сүүлийн үед гараад байгаа хэргүүд анхааруулаад ч байх шиг. Мөн захиалагч компаниуд  гүйцэтгэгч компанийн хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч,  хөрөнгө мөнгийг ч харамгүй гаргах хэрэгтэй гэдгийг албаныхан ч, ард иргэд ч хэлж  байна. Угаасаа хуулиндаа захиалагч компаниас хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардлагатай бүх хэрэгсэл, ажилчдын аюулгүй байдалд ашиглах төсвийн гаргуулахыг заасан байдаг аж.
Д.Дуулим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.26.194.33)
    Naad hun chin ajil hiideg yumuu
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    dahin ***** davtagdaasai ene herguud hunii altan amiig yugaarch solishgui
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    ene bdald hatuu hynalt tavimaar yum jurmaa ert gargah ch yasan yum er ni
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    odoo ygaasaa irged bur barilgiin dergeduur ch unguruus emeedeg bolchloo shdee
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Адар (103.11.192.34)
    Барилга барьж багйаа компаниудад мөрдөх журам дүрэм гаргах, хяналт шалгат хийж түүнийгээ хэрэгжүүл гэж Хөдөлмөрийн сайд, мэргэжлийн хяналтын газарт үүрэгхүлээлгэсэн байдаг юм шүү дээ. Засгийн газар дөнгөж байгуулагдмагц Есүй охины амийг хохироосон асуудлаар баахан шоу хийгээд түүнд нь Барилга, хот байгуулалтын сайд хүртэл томоос том яриад явсан. Одоо компани руу чихээд үлдэх нь дээ. Ер нь явуулах сайд нарын эгнээнд Ц.Баярсайхан,Я.Санжмятав нар зүй ёсоор багтана даа.
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.113.140)
    барилга яг барьж байгаа компани хариуцлага хүлээх ёстой
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • aagii (103.26.194.3)
    Ocnigdriin 11horoololiin tendeh barilgaac 25hastai hvv unaad vhceniig.egcn n televizeer urij bnlee.doosnoo harj unaad vhcen hvniig deesn n haruulcnihsan bsan.darga n naad hvnee hodlo...... hodlo..... geed bairlalii n colij hodolgvvlcen gej urij bsan..iim mauygaar oorsdoocoo hergiig holduuldag argatai bolj.olc n tasarcn unasan gej heleed baihad tegj olc tasraagvi geed.hvmvvc uagaad iim hogiin bolcnihvoo.
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.113.202)
    Бүгдийг мэргэжлийн хяналт руу чихэх учир дутагдалтай байх. Барилга гэхэд л гүйцэтгэгч, захиалагч нар дотоод хяналтаа тавьж хяналт хийж байх ёстой баймаар.Тэд үүнийгээ хийхгүй болохоор л осол гараад байна.
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    aimar yumaa
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.2.183)
    niitiin ezemshiliin talbai deer l buh ium bolno shde ternees bish bat boldiin ezemshil dotor humuus iugaa hiij iavhav de
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • tseb (182.160.7.15)
    ersdel bidnii hajuud baisaar l. barilgiin kompani ayulgui baidlaa hangahgui hunii ami nas ersdej. bidend amid ywah batalgaa odoroos odort bagasaad bga yumuu daa l gej bodogdoj bna
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    13 цаг 5 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    13 цаг 29 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    13 цаг 31 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 44 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    14 цаг 4 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    14 цаг 10 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    14 цаг 21 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    15 цаг 36 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    16 цаг 23 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    17 цаг 1 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    17 цаг 13 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    17 цаг 22 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    18 цаг 1 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    18 цаг 4 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 24 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    18 цаг 36 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    18 цаг 59 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    19 цаг 1 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    19 цаг 20 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    19 цаг 32 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК