
Монголд хэрэгжиж байгаа хууль тогтоомжууд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст таатай орчинг бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс гадна нийт үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих таатай нөхцөл бүрдэхгүй байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгодог ч тэр бүр мэдээлэл нь иргэдэд хүрдэггүй. Нөгөө талаас зээл авахад барьцаа, үл хөдлөх хөрөнгө шаарддаг учраас энэ талын хууль эрх зүйн орчин нь нийгмийн дунджаас доогуур давхаргын иргэдэд хүрч чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний үйл ажиллагааг дэмжих ажил хийж байгаа ч хөдөлмөрийн харилцааг нь оновчтой зохицуулж чадахгүй байна.