
Манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GS1 стандартыг мөрдөн хэрэгжүүлдэг. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг энэ стандартын дагуу зураасан кодоор баталгаажуулдаг юм. Зураасан кодыг үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 40 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хэрэглэж байна. Энэ нь зөвхөн бүтээгдэхүүн гэлтгүй иргэний бүртгэл, жижиглэн худалдаа зэрэг хэд хэдэн салбарт хэрэглэгдэж байгаа ажээ. Зураасан код нь эрсдэлээс хамгаалах, орлого зарлагаа зөв тооцох зэрэг ашигтай байдаг бол хэрэглэгчдэд маш олон мэдээллийг өгч байдаг байна. Мөн зураасан кодоор дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хянадаг. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах цаг хугацааг богиносгодог гэдгийг бид мэднэ. Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид харилцан бие биедээ ойлгомжтой, сэтгэл хангалуун байхад энэ стандарт тус болдог байна.