
Иргэд цахим гэмт хэрэгт өртөх явдал ихэсч байгааг хууль хяналтын байгууллагынхан анхааруулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын харьяат А өнгөрсөн хоёрдугаар сард интернэт сүлжээгээр Англи улсын иргэн хуурамч хэрэглэгчийн бүртгэлтэй этгээдэд 2550 ам.доллараа алджээ. Түүнтэй англи хэлийг нь сайжруулах нэрээр харилцаж байгаад бэлэг явуулна хэмээн мөнгийг нь залилсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн харьяат А мөн дээрх Англи улсын иргэнд 7850 ам.доллараа залилуулжээ. Тиймээс интернэт хэрэглэгчидтэй болгоомжтой харьцахыг сануулж байна.