
Хүн худалдаалах гэмт хэргээр 2010 оноос хойш 53 холбогдогчтой 46 эрүүгийн хэрэгт 134 охид, эмэгтэйчүүд хохирсон аж. 2014 он гарсаар Филиппин, Индонез, БНХАУ-аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон нийт 7 охид бүсгүйчүүдийг нутагт нь авчирсан байна. Зүүн өмнөд Азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Макоа, Сингапур зэрэг жижиг орнууд руу охид бүсгүйчүүдийг явуулахдаа эцэг, эхчүүд онцгой анхаарч хяналт тавих хэрэгтэй байгааг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлж байан. Ихэвчлэн 17-34 насны хүмүүс хүн худалдаалах хэрэгт өртөж байна. Мөн хүн худалдаалах хэрэгт холбогдсон охид ар гэрийнхэндээ сургалтанд явж байгаа гэж худал мэдээлж гадны улсыг зорьсоноор өөрсдийгөө асуудалд унагадаг аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)