
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Барс 2" захад өнгөрсөн бямба гарагийн 10.45 цагт гал гарч, захын эзэд болон 300-гаад түрээслэгч хохирлоо. Тухайн өдөр цайны газрын түрээслэгч ахуйн хэрэглээний хийгээ солиулахаар "Горгаз" компанид захиалга өгсөн байна. Улмаар "Горгаз" компанийн ажилчид хийн баллон солихоор ирэх үед нь тус захад цахилгаан тасарчээ. Гэвч цахилгаангүй, лаа ассан байдалтай байхад тус компанийн ажилчид дууссан хийн баллоны хоолойг салган шинээр авчирсан баллондоо сольж хийсэн байна. Энэ үеэр гал гэнэт алдаж, тухайн орчин галд автаад эхэлсэн байна.
Юутай ч тухайн хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэсэн ба одоогоор гэрчүүдээс мэдүүлэг авч байна.
Хэдийгээр тухайн гал түймэрт хүний амь нас эрсдээгүй ч наймаачид ихээхэн хохирол амссан аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)