
Өнгөрсөн пүрэв гараг Шархадны уулан дээрээс хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан хоёр охин 20 орчим насных байсан бөгөөд Шар хаданд оршин суудаггүй харин Толгойт орчимд амьдардаг байсан байна. Улмаар амиа алддаг өдрөө Шар хадны цайз 16-д байрлах бааранд үйлчлүүлж байсан аж. Ингээд бааранд гэмт этгээдтэй танилцаж, улмаар Шар хаданд байрлах залуугийн гэрт ирсэн гэнэ. Харин юунаас болж маргалдаж, бүр амь насанд нь хүрэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэнг тэр өдөр нь баривчилж чадаагүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд өчигдөр баривчилсан байна. Тэрээр бас л 20 орчим насны нэгэн бөгөөд Эрдэнэтэд явж байхад нь цагдаагийнхан илрүүлэн баривчилсан гэж эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)