
Өнгөрсөн амралтын өдрүүдэд галын дуудлага ихээр ирсэнийг НОБГ-аас мэдээлж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, МИК-ын 14 дүгээр гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 4х42 метрийн хэмжээтэй 14 айлын нийтийн байрны 4х3 метрийн хэмжээтэй өрөө, эд зүйл шатаж байсныг унтраажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байрны өргөтгөл Найрт кафед гал гарч байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад кафед хоол бэлтгэлийн өрөө, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/