Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.Чөлөөлөгдөх хүсэлтээ яагаад гаргах болсон талаараа М.Наранбаатар тайлбарлахыг хүссэн боловч Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам “Чамд тайлбар хэлээд байх шаардлага байхгүй. Бид захирлын асуудлыг шийднэ” хэмээн ихэд уурсаж байгаа нь МҮОНТВ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр гарлаа.
Олны ам дамжсан яриагаар М.Наранбаатарын албан тушаалд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг томилох сураг дуулдаж байна.
Түүнчлэн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар Олон нийтийн радио телевизийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталжээ. Ингэснээр одоо байгаа орон тооноос нь 99 хүнийг хасахаар болжээ. Тус байгууллага одоогоор 741 үндсэн орон тооны, 50 гаруй гэрээт ажилтантай.

















































Сэтгэгдэл (32)