
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны гишүүдийн ирцийн мэдээллийг хүргэе.
Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Б.Уянга нар хамгийн эрт буюу 09:00 цагт хуралдаанд иржээ. Харин УИХ-ын гишүүн Д.Батбаяр 10:17 минутад иржээ.
УИХ-ын гурван гишүүн чөлөөтэй, 11 гишүүн гадаадад томилолттой, хоёр гишүүн орон нутагт томилолттой байна.















































