Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж, Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа. Харин түүний оронд хэнийг томилох вэ гэдгийг ирэх даваа гарагт болох зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх аж. МҮОНРТ-ийн ээлжит хуралдаанаар телевизийн 100 гаруй ажилтанг цомхотгохоор болсон тухай мэдээлж байгаа юм. Энэ нь зөвлөлийн төсөв ирэх онд 50 хувиар буурсантай холбоотой аж. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн зөвлөлийн гишүүдийг томилох үеэр үндэсний олон нийтийн радио телевиз 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, нүсэр ажилладаг ч уран бүтээлийн чанар хангалтгүй, шинэчлэл муу байгаа тухай ихээхэн шүүмжлэл өрнөсөн.
















































Сэтгэгдэл (13)