Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Ёрын хандлагыг газар авахуулж болохгүй”

2015-1-09
0
ЖИРГЭХ

DSC_4480Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд өнгөрсөн жилийн ажлыг товч дүгнэж хэлэхдээ, “Манай малчид нэгдэл хувьчлагдсанаас хойш мал, сүргийнхээ тоог хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид бахдам сайхан амжилт гаргалаа, Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа. Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Үүнд эдийн засгийн агшилт, хөрөнгө оруулалтын бууралт нөлөөлсөн тал бий. Гэвч бид дотооддоо илүүтэй хийж, бүтээж, үйлдвэрлэж эхэллээ. Эдийн засгийн хямралт байдлыг сөрж, монголдоо хийж бүтээж, үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл манай иргэд, бизнес эрхлэгчдэд бий болж байна гэлээ. Мөн тэрээр цааш нь хэлэхдээ, эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах, зогсоох хичнээн хялбар, бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвтдөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй. Бид бүгд үүнд дүгнэлт хийх ёстой. Учир нь ийм хандлага Монголыг мохоох хандлага. Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй. Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага хүлээсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлага, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол Улс хохирдог. Тэр хохирлын төлбөрийг монгол хүн бүр төлдөг юм. Асуудлыг шийдсэний хариуцлага, буруу зөвийг хэзээ ч нэхэж болно.  Харин асуудлыг шийдүүлээгүйн хариуцлагыг яах вэ. Учир нь тэр боломж, цаг хугацаа алдагдсан,байхгүй болсон. Энэ тухай ярих хэрэгтэй. Хариуцлага нэхэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний улс бүтээгч, хариуцлагатай улс болно. Бүтээлч, хариуцлагатай чанарыг дэмждэг нийгмийн зөв хандлага бүрэлдэнэ. Бид алдсан цаг хугацаанаасаа, алдсан боломжоосоо сургамж авч байна гэсэн үг” гэлээ.
DSC_4480
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын харьяа байгууллагын удирдлага, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн холбогдох ажилтан, зарим агентлагийн дарга нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг open.parliament.mn, parliament.mn цахим сайтад бүрэн эхээр нь удахгүй нийтлэх болно. Чуулганы хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (182.160.35.114)
    батүүл нь хүүхэддээ тэрбумаар нь тендер өгч байхад ногоон уут цэцэгээр баяжиж байхад баярцогт нь гадагш нь мөнгө зувчуулж байхад авгай нь рио тинтогоос 2.5 сая доллар авч байхад ...яагаад таг байсан бэ?
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.120.174)
    АН-ынхан ЗГ-аа өөрсдөө унагааснаар маш том алдаа хийсэн гэж үзэж байна
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.174)
    ЕРӨНХИЙЛӨГЧ МАШ ҮНЭН ҮГ ХЭЛСЭН БАЙНА.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • pkxny (150.129.141.76)
    сауны бацаан тэмүүжинтэйгээ үнэт зүйлээ яриад зайл
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.242)
    батүүл ногоон уут цэцэг навч тарьж мөнгө угааж байхад ёрөнхийлөгч та хариуцлага тооцооч. ахуяг фортуна эрдэнэ гээд олон нөхдүүд гэр бүлээрээ зг яам дүүргийг хувааж аваад болохгүй болгоныг хийлээ. 24 жил ярьсан шударга ёс ардчилал чинь энэ үү????
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.122.195)
    Алтанхуягийг дураараа дургиж ах дүү, хүргэн хүүхнээ эрхлүүлж байхад ерөнхийлөгч хаана байвааа
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • tugsuu (112.72.13.181)
    halamjiin ajilchid ene huuli batlagdwal chinhene awilgal gaarah bailgvi tanil talaaraa naiz nuhudiin hvvhedvvd geed hachin ym bolnoooooo haraaraa saihanbilegguai ta ulam ih hulgaach guilagchin yaduural awchirllaadaa ymar hugiin ym bodoj oldog ym be
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • tugsuu (112.72.13.181)
    odoo bodhod bid buruu songolt hiilee gej bodoh ym ajil deer gaduur bvged ardchilsan nam ym hiine gesenchin jinhen utgaaraa uursdiiguu bolgodog hvmvvs ym gedgiig vzlee harlaa bid 1 say tugrugnii tsalin awdaggvi bid hvvhediin munguur sar bolgon ami zogooj bn 16 ond an nam ylagdah bhaaaa yj ch bodson bidnii songoltiig vl oshooson biz bid tanai namd ymar ih itgej baiwaa odoo haramsaj bn 16 on ard irged arai uur hariuutslagtai songolr hiih bh gej itgej bn iim hulgaach nariig songoj ygaad ch vgvishvv erunhiilugchuu hvvhediin muguiig busad niigemiin gol tvlhej bga zviliig zogsooh ym bol yu bolh bol bayn hoosnii ylgaa ihsene
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.121.25)
    юу дуриайгаа хэлж болох ч ард түмний оюун санаа бодлыг л хүчээр өөрчилж болохгүй гачлантай юм даа
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • ҮОЧИН (122.201.21.31)
    манай их хурлын гишүүд маань иргэдийн төлөөлөл бус элбэгдоржийн баттулгын энхболдын гээд хувь хүмүүсийн төлөөлөл болсон нь парламентыг бэхжүүлэх биш хорлох нэр хүндийг нь унагаах үйлдэл болсон ба үүнийг тэд өөрсдөө улаан цайм гардан хийсэн нь бүр ч харамсалтай юм Одоо ч тэд бүх албан тушаалд өөрсдийн хүмүүсээ тавихаар улайрч байна Дарга нарын иргэдэд олон нийтэд хэлдэг ярьдаг зүйл нэг өөр тэгээд дээгүүрээ хийдэг үйлддэг зүйл нь огт өөр болсон нь ийнхүү илэрснийг бид амжилт гэхүү дээрээ тулжээ нэгнийхээ хийж эхэлсэн ажлыг булааж аваад дараа нь өөрөө бодож олсон юм шиг царайлж уран донгодох нь муу хүмүүсийн шинж Алтанхуягаас хойш хуйвалдаанд оролцсон бүх хүмүүсийн талаар тэр дотроо ерөнхийлөгчийг хүндлэх явдал үгүй болсон Одоо элдвээр донгодоод явахгүй л болов уу да
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Hm (103.14.185.12)
    Ардчилсан намаас хариуцлага нэхэх хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Hehe (103.14.185.12)
    Bayar, Batboldiin zasgiin gazaruud uneheer sain ajillasan. Ardchilsan nam garch ireed budaa bolgood uls ornihoo Hugjil-g tas uhraan zogsooson shuu. Erunhiilugch ta ch bas buruutanguudiin neg shuu.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.112)
    Үнэн үг хэлжээ. Хийсэн нь буруутдаг, юу ч хийлгүй шүүмжилсэн нь зөвтдөг этгээд гажуууд үзэгдлийг цаашид гааруулж болохгүй шүү
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2 цаг 20 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    3 цаг 31 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    3 цаг 45 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    3 цаг 49 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    4 цаг 29 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 4 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    8 цаг 17 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    8 цаг 25 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    8 цаг 43 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    8 цаг 53 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 31 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    10 цаг 0 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    10 цаг 14 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    10 цаг 20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    22 цаг 49 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК