УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч эхлээгүй байна. Учир нь уламжлал ёсоор гишүүдийн ирц бүрдээгүй байгаа юм. Уг нь өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ УИХ-ын гишүүдэд
хандан ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлээд ажлаа хийсэн шиг хийхийг
сануулсан. Ядаж л хариуцлагаа ухамсарлаж чуулганы хуралдаанд цагтаа ирэх
хэрэгтэй гэсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганы хуралдааны төгсгөлд “Маргааш /өнөөдөр/ чуулган 09.00 цагаас хуралдана. Гишүүд хуралдаа ирээрэй. Ингэж хариуцлагаа эхлүүлье. Ерөнхийлөгчийн хэлснээр би маргааш камер тавина. Хэн ирсэн, ирээгүйг иргэд харна биз. Би бол бүгдийнх нь хаана суудгийг мэддэг учраас хэн ирээгүйг амархан мэдчихнэ” гэсэн билээ.
Гэтэл гишүүд Ерөнхийлөгчийн уриалгыг огт хүлээж аваагүй бололтой.
Т.Энхэлээ

















































