Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн өдрийг ингэж тэмдэглэнэ

2015-1-10
0
ЖИРГЭХ

    BSN_9296УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр /2015.01.10/ Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар 76 хоног хэлэлцэн баталсан нь түүхэнд тэмдэглэгдэх амжилт билээ.

БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.

Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна” гэж хэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын Захирамжаар байгуулсан бөгөөд Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнээр эхэлж байгааг тэрбээр онцолсон.

УИХ-ын дарга З.Энхболд оюуны спортыг дэмжих зорилгоор 2013 онд Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах санаачилгыг гаргасан бөгөөд энэхүү тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлэн, энэ жил 21 аймаг, 315 сум, 9 дүүргийн 2000 гаруй шатарчин ур ухаанаа сорьж, тэднээс шалгарсан 120 гаруй тамирчин аваргуудаа тодруулахаар өнөөдөр нээлтээ хийлээ гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлсэн.

Түүнчлэн тэрбээр Төрийн ордонтой танилцах цахим аяллын веб хувилбар бэлэн болоод байгааг сэтгүүлчдэд дуулгалаа. Англи, монгол тайлбартай цахим аяллаар дамжин иргэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болоод бусад танхимууд, төрийн ордон дахь түүхийн дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын өрөө тасалгаа, үе үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зурагтай  танилцах боломжтой болсныг дуулгасан юм.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон билээ. Шалгаруулалтад ирсэн бүтээлүүдээс шилдгийг тодруулах ажлын хэсэгт нэр хүнд бүхий зургаан эрдэмтэн оролцож ажилласан бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шагналыг эзнийг тодруулан Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд шагналыг гардуулах болно хэмээн  Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн юм.

Үндсэн хуулийн өдрөөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (112.72.13.110)
    ЮУНЫХ НЬ ТЭМДЭГЛЭХ ЯАСАН ГЭЖ ТЭР БАЛАЙ ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХИЙН БЭ? ГАЗАР НУТГАА ГАДААДАД ХУДАЛДАН, ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ, ЯНХДАЛТ, АЛЛАГА ТАЛЛАГА ЛУЙВАР БУЛХАЙГ БИЙ БОЛГОН УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ УХРААЖ БАЙСАН ХЭДЭН ҮЙЛДВЭРЭЭ БАЛАЛЛАА ГЭЖ ТЭМДЭГЛЭХИЙН БИЗ ДЭЭ
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.138)
    Хайрт эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд Хоосон үг хэлээд хэрэггүй Ядарсан эмгэнд "Эрх чөлөө" яриад хэрэггүй Ясыг нь амраах орон байр л өгч үз Барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй Эрлэгт очих өдрөө хааяа бас санаж яв
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.138)
    Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол Өлссөн хэдэн хүүхдэд нь "Ардчилал" чинь хэрэггүй Өмх тостой хоол, зүсэм талх өгч үз
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • ард (112.72.13.138)
    Жирийн ардын үйлийг барж махыг нь шулсан энэ тамын хуулийг Америк хөрөнгөтнүүдээр заалгаж баталсан гэж М.Энхсайхан зурагтаар яриад л байсан биз дээ. Үнэндээ ч энэ үндсэн хууль жирийн ардад дэндүү халтай нэн даруй устгавал таарах хууль жишээ нь: энэ балай хуулиар байгуулдаг парламент гэгч юмыг нь хар дандаа луйварчид, газар нутгаа гадныханд худалдагсад тэнд нь сууж байх шиг санагддагийн даа. Тэр дээрээ энэ хууль гэгчээр түрий барин идэж ууж баяжсан хахсан нь л баярлдаг юм байгаа биз дээ. Жирийн мань мэтэд юуны хамаатай ард бидэнд ашгаа өгч гийгүүлсэн бол яая гэхэв өчнөөн амьтсыг яаж амьдруулж байгаа хууль билээ гэдгийг бор хоногийг өнгөрөөн ядаж яваа ажилгүй орлого багатай жирийн ардууд мэднээ
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
    • BAS TURIIG TOGTVORGUI BOLGOJ8 LUIVAR8 BULHAIG TSETSEGLUULSEN HULGAICH HUULI GEDEG UG DUMSAN BAINA GUITSEEVEE HU KKKKKKKKKKKKKKKK KULGAICH NART ZORIULSAN SDA HUULI TUI SDA
      2015 оны 01 сарын 11
  • бек (202.179.10.70)
    Бөхийн барилдаан гэж хэнд хэрэгтэй юм бэ? Хэдэн бээдэлцсэн юм шахааны барцнаас барилдаад дуусна биз байнд нь бас л нөгөө хэдээсээ өгнө биз дээ. Түүнээс Үндсэн хуулийн хаа үзэл санааг суртчилах, засан сайжруулах талаар улс даяар хэлэлцүүлэх зохиох хэрэгтэй. Монголын ирэдийн хэд нь шатар тоглох билээ
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • unshigch (27.123.214.110)
    Bohiin barildaan hend heregtei yum ve. Bas l zardal biz dee.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2 цаг 20 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    3 цаг 31 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    3 цаг 45 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    3 цаг 49 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    4 цаг 28 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 3 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    8 цаг 17 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    8 цаг 25 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    8 цаг 43 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    8 цаг 52 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 30 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    9 цаг 59 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    10 цаг 14 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    10 цаг 20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    22 цаг 48 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК