
УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдээр санал хурааж, гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд орон сууц, буу, малын хөлийн, автомашины татвар багтаж байгаа юм. Уг хуулийн төсөлд орон нутгийн татварын хэмжээг аймаг, нийслэлийн ИТХ нь иргэдтэйгээр зөвшилцөж тогтоохоор заасан бол бууны албан татварыг маркаас нь хамааруулж 50.000-100.000 хүртэл төгрөгийн татвар ногдуулах юм. Малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлж аймаг, нийслэл, сумын ИТХ-аас 1000 хүртэл төгрөг байхаар тогтоох бол автомашины татварыг цилиндрийн багтаамжаас нь хамааруулж татвар авахаар тусгажээ.
Сэтгэгдэл (2)