
Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд өчигдөр намынхаа байрны гадаа жагсч, нөхөн сонгуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Дүүргийн АН-ын гишүүдээс төрийн албанд шилжсэн болон шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан нөхөн сонгууль явуулсан нь дүрмийн бус болсон хэмээн жагсагчид үзэж байна. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Батмөнх удирддаг. Тэрээр гишүүдийн 50 хувийн санал авч чадаагүй, тиймээс энэ асуудлаар АН-ын удирдлага шийдвэрээ гаргасан атал нөхөн сонгууль зохион байгуулахаар болж тов тогтоосон, уг хуралдаа зөвхөн өөрийн талын хүмүүсээ оролцуулахыг оролдож байгаа гэсэн шүүмжлэлийг Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд ярьж байна. Энэ удаа нийт 16 гишүүнийг нөхөн сонгуулиар сэлгэх юм.
Сэтгэгдэл (1)