
Эхлээд тус бүлгийн хуралд Монгол Улсын сайд М.Энхсайхан оролцож Тавантолгойн хэлэлцээрийн асуудлаар албан ёсны мэдээлэл өгчээ. Тэрээр уг төслийг хариуцан ажиллаж байгаа юм. Харин дараа нь энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийх Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах талаар эвслийн бүлгийн гишүүд санал солилцжээ.
“Шударга ёс” эвсэл уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж байх үед ажлын тав хоногийн завсарлага авсан. Тэд уг асуудлыг хэлэлцэх үеэр тус бүлгийн гишүүдээс Гацууртын орд орших Ноён уул бол түүхийн нэн ховор дурсгалын өлгий газар. Ашиглаад эхлэх юм бол эдгээр зүйлс устаж үгүй болох магадлалтай. Мөн цэвдэг газар олборлолт хийхэд байгаль экологи ихээхэн сүйтэж, сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул уг асуудлыг дахин нягтлах шаардлагтай. Тиймээс УИХ-ын даргад уг асуудалтай холбоотой ажлын хэсэг байгуулах саналыг хүргүүлэхээр болжээ.