
УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордны "А" танхимд хуралдаж байна. Тэд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар ийнхүү хуралдаж буй бөгөөд 14.00 цагаас Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийн талаар тус бүлгийн хуралд мэдээлэл хийсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын бүлгээр яг одоо төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй өгөөд Сангийн яамны дэд сайд болон холбогдох хүмүүс оролцож байгаа юм байна. Мөн АН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд ямар нэгэн мэдээлэл хийхгүй гэв.