Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаан боллоо

2015-1-13
0
ЖИРГЭХ

засагЗасгийн газрын ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 12-нд болж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын  даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Тээврийн салбарт байгуулсан  “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –үүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт, эдийн засгийн шинэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлох боломжийг баталгаажуулах зорилгоор далайд гарах гарцын тоог нэмэгдүүлэх, Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтуудад хүрэх хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Эдгээр хэлэлцээрээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөл, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг манай улсад ашигтай байхаар тохиролцсон бөгөөд Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж, Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин гэсэн 7 боомтыг ашиглахаар тусгасан нь манай улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийг хөнгөвчлөх ач холбогдолтой.

Хоёр улсын харилцаанд гарсан энэхүү дэвшил нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, тээврийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ хуудас нээх юм.

Өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтов.

Тус хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусгажээ. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 баталж, 2012 онд тус банкийг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж, Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна. Хуульд заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувь хүрэхээр байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлага байна.

Энэ шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэн бууруулахаар холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.

Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн ДНБ-ий 5, 2016 онд 4, 2017 онд 3, 2018 онд 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Засгийн газрын X байрыг эзэмшил газрын хамт дуудлагаар худалдана

Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх, засч тохижуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Гэвч тус компанийн хувьцааны 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа тул дээрх барилгад эмнэлэг байгуулах асуудал ихээхэн төвөгтэй, удаашрах шинжтэй байна. Бусад барилга нь “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, өрөөний гэрэлтүүлгийн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, барилгад эвдрэл, ан цав үүссэн болон бусад үндэслэлээр хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн байна. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгалаа.

Ажлын хэсэг байгууллаа

Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтэц байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах, нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах зэрэг ажлыг хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ахлах бөгөөд санал, дүгнэлтээ 2015 оны 1 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуулна.  

Товч мэдээ

- Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний 67 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа.  Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг татан буулгаж, аймгийн Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газрыг Эрүүл мэнд, спортын газар гэж тус тус өөрчлөхөөр боллоо.

- Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа.

-УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн нйаруулгын төслийг хэлэлцээд, тодорхой саналуудыг хууль санаачлагч нарт уламжлах нь зүйтэй гэж тогтжээ.

- “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталж, тус комиссын бүтэц, орон тоог шинэчлэн зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрлөө. Дүрэм шинэчлэгдсэнээр төв болон орон нутгийн комиссын эрх үүрэг тодорхой болж, бүрэлдэхүүнийг шалгаруулалтаар томилох бөгөөд оролцогч талууд болон эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэн, эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааны чанар сайжирна гэж үзэж байна.

- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөлд дуудлага худалдаа явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлэхээр заасан нь дуудлага худалдааг зохион байгуулах ажил сунжрах нөхцөл болж байна гэж үзээд хуулийн төсөлд дуудлага худалдааг 14 хоногийн өмнө зарладаг болгож өөрчлөхөөр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочинф (182.160.37.84)
    Тэгээд нэг компаний эзэмшлийн 49 байна уу 4,9 байна уу хувийн эзэмшил л бол хувийн эзэмшилийн байранд төрийн яам байрлаад байрлуулахийн тулд хэдэн тэрбумийн засвар хийгээд л сайхан бөөстцөн толгойтой баагийнууд
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    1 цаг 57 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    3 цаг 8 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    3 цаг 22 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    3 цаг 26 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    4 цаг 6 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    5 цаг 41 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    7 цаг 54 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    8 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    8 цаг 20 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    8 цаг 30 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 8 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    9 цаг 37 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    9 цаг 51 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    9 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    22 цаг 26 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК