
Тэрээр "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны шороон орд нь 50 тн алтны нөөцтэй. Харин Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олноор байдаг. Хосгүй үнэт түүхийн өв бүхий энэ бүсэд зөвхөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг талаас гэхэд одоогоор 42 компани алтны болон төмөрлөгийн ордын лиценз эзэмшиж байна. Мөн УИХ-аар Гацууртын ордыг стратегийн орд болгох асуудлыг хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эсвлийн бүлгээс УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна. Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой хэмээн үзэж байгаа. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай" гэв
Сэтгэгдэл (1)