Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган Төрийн ордонд боллоо

2015-1-13
0
ЖИРГЭХ

                  Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган Төрийн ордны Их танхимд болж өнгөрлөө. Анхдугаар чуулганыг нээж Үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Моондой үг хэлсэн юм.
              Тэрээр, Одоогоос 23 жилийн өмнө Ардын Их Хурлын депутат бид улс төрийн ардчиллыг баталгаажуулсан, хүний эрхийг дээдэлсэн, төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засаг, олон ургалч үзлийг зөвшөөрсөн, ард түмнээсээ сонгогдох парламентын засаглал, төрийн эрх мэдлийг зохистой хувиарласан тогтолцоотой, хобооны бус, төрийн нэгдмэл байгууламжтай, засаг захиргааны нэгжүүд нь төрийн ба өөрөө удирдах ёсонд үндэслэсэн нутгийн удирдлагатай, Үндсэн хуулийн шүүхийн хяналттай цоо шинэ Ардчилсан үндсэн хуулиа баталсан билээ.
BSN_0063
Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхэд манай орны 900 гаруй мянга гаруй хүн оролцсон 415428 хүн үг хэлж, давхардсан тоогоор 5177 снал ирүүлсэн юм. Эдгээр саналыг нэгтгэн дүгнэж судлан төсөлд тусгах ажлын 10 хэсгийг удирдах ажилтан, тэргүүлэгч эрдэмтэд, мэргэжилтэн нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан юм. Иймд үндсэн хууль нь депутат та бүхний төдийгүй Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл мөн.
Тэр үеийн АИХ-ын депутатууд, Улсын бага хурлын гишүүд аливаа асуудалд үнэнч шударга хандах хандлага-эх орон, ард түмний эрх ашгийг дээдлэх чанар, ёс зүйгээрээ төр засагт ажиллаж байгаа сүүлийн үеийн зарим хүмүүсээс эрс өөр байсан юм. Бид улс төрийн хуйвалдаан хийдэггүй, нам, хэсэг бүлэг болон хувийн сонирхлыг ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаггүй байсан. Бидний дунд хуучнаа хамгаалах, хөгжилд саад хийх эсхүл хэт хувьсгалч сонирхлын ямарч бүлэглэл байгаагүй. Харин ирээдүйгээ олон өнцгөөс харж, янз янзаар төсөөлж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ухаан бодлоо уралдууж санал, дүгнэлтээ илэрхийлж байсан.
BSN_0063
АИХ-ын депутатууд та бид нэгэн үед ард түмнийхээ бүрэн эрхт төлөөлөгч болж Үндсэн хууль тогтоогч байсан бол одоо хэрэгжүүлэгч, хяналт тавигч болох учиртай. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд олсон ололт амжилтын зэрэгцээ дутагдал доголдол депутатууд бидний төсөөлж байснаас хавьгүй их байсныг хэлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлаагүй, ухаараагүй, төрийн ажлын мэдлэг, туршлагаар дульхан зарим улс төрчид Үндсэн хуулийн боломж чадавхийг бүрэн ашиглахын оронд өөрсдийн гаргасан алдаа дутагдлаа үндсэн хуулинаас л болсон мэтээр мэдэмхийрч байгааг Үндсэн хууль тогтоогчдын холбоо буруушааж байна.
Харин Үндсэн хууль тогтоогчдын холбооноос санаачлан тухайн жилд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг нийт иргэдэд хамгийн сайн сурталчласан эрдэмтэн судлаачид Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулж байх тухай саналыг дэмжин захирамж гаргаж уг шагналыг бий болгосон УИХ-ын дарга З.Энхболдод талархаж байгаагаа нийт депутатуудынхаа нэрийн өмнөөс илэрхийлж байна гэв.
BSN_0063
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын Холбооны шинээр сонгогдсон Удирдах зөвлөл 2014 оны 2 дугаар сараас Дотоод ажлын, Үндсэн хууль сахиулах, Үндсэн хуулийн соён гэгээрүүлэх, Депутатууд, нийгмийн бодлогын, Депутатууд, холбооны санхүүгийн гэсэн орон тооны бус таван алба, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Түүнчлэн 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа зэрэгцэн сууж батлалцсан нийт 430 депутатаас өнөөдрийн байдлаар 289 хүн амьд сэрүүн байгаа юм байна. Анхдугаар чуулганы хуралдааныг тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах удирдан явуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн илтгэлийн дараа АИХ-ын депутатууд үг хэлсэн. Үндсэн хуулийн хэрэгжилт, дагаж мөрдөх болон сурталчлан таниулах цаашид авах арга хэмжээний талаар Депутатуудын санал бодол, үгээ хэлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс санал хураах болохыг мэдэгдэв.
BSN_0063
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт хандан Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчилж, парламент ёс, хууль дээдлэх мэдлэг боловсролыг ард иргэдэд эзэмшүүлэх, үндсэн хуультай холбоотой өв соёлыг бий болгох, хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төслийг санаачлах, Үндсэн хуулийн музей, үзмэр, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах тухай хоёр асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэнийг чуулганд оролцсон депутатууд санал нэгтэй дэмжсэн юм. Анхдугаар чуулганд Ардчилсан Үндсэн хуул тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, гүйцэтгэх захирал Д.Мандах, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Н.Батбаяр нар болон АИХ-ын депутатууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    1 цаг 57 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    3 цаг 8 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    3 цаг 22 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    3 цаг 26 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    4 цаг 5 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    5 цаг 40 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    7 цаг 54 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    8 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    8 цаг 20 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    8 цаг 29 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 7 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    9 цаг 36 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    9 цаг 51 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    9 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    22 цаг 25 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК