Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” номын нээлт боллоо

2015-1-13
0
ЖИРГЭХ

600x600                      Өнөөдөр Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ ойн өдөр Гадаад хэргийн яаманд Францын алдарт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх номын II дахь хэвлэлийн нээлтийн ёслол боллоо. Энэхүү номыг Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Гадаад хэргийн яам болон Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ, “Эрх зүйт ёс” сан хамтран эрхлэн гаргасан байна.
                  Ёслолын арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ нар нээж үг хэллээ.


                   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Хуран цугласан Та бүхэнд юуны өмнө ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн баярын мэнд хүргэе. Мөн 2015 оны босгон дээр Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн эхний арга хэмжээ нь Жан Жак Руссог хамгийн ихээр алдаршуулж, нэрийг нь мөнхжүүлсэн Та бүхэнд толилуулж буй “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” сонгодог бүтээлийн нээлтээр эхэлж байгаад олзуурхаж байна. Энэхүү бүтээлээс та бүхэн хүн төрөлхтөний хамгийн гарамгай сэтгэгчид мэргэн оюунаа уралдуулсаар ирсэн эрх чөлөөг дээдлэх үзэл, хууль дээдлэх ёс, ардчилсан төрийн талаар гайхамшигтай үндэслэл, нотолгоог олж мэдэх болно. Цухас дурдваас, аливаа хүчирхийлэл, эсхүл хэсэг бүлэг хүмүүс төр, засгийг бий болгодоггүй болохыг тэрбээр нотлон харуулахыг зорьсон юм. Үлгэрлэвэл, бүлэг дээрэмчид, эзлэн түрэмгийлэгч цэрэг арми, ерөөс таныг харанхуй гудамжинд дээрэмдэж буй зэвсэглэсэн этгээд таныг захирахын тулд хүч хэрэглэх нь бий. Гэвч тэднийг хэн ч “төр” хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Төр, засгийн бас нэг шинж бол хууль ёсны засаглагч болох тухай асуудал юм. Жирийн нэг дээрэмчин бол таныг “түрийвчээ өг, үгүй бол эрх чөлөөнд чинь халдана” хэмээн заналхийлдэг болохоос хэзээ ч “түрийвчээ өг, тэр чинь надад хуулиар олгогдсон миний эрх” гэж хэлдэггүй.  Гэтэл төрөөс танд татварын тооцооны хуудас илгээхдээ, цэргийн албанд татахаар зарлан дуудах хуудас хүргүүлэхдээ, эсвэл улаан гэрлээр гарахад зогсохыг тушаахдаа, жолооны үнэмлэхтэй байж машин барина шүү гэсэн шаардлага тавихдаа таныг захирах эрх мэдлийг хууль ёсоор олж авсан байдаг.  Харин “яагаад” гэсэн асуултын хариултыг та уг номноос олж аваарай.
                     Эцэст нь хэлэхэд цөөн хэдэн үгээр “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх энэхүү гайхалтай бүтээлийн үнэ цэнэтэй санаа бүрийг илэрхийлэх бололцоо байхгүй билээ. Тиймээс номыг эхнээс нь дуустал уншиж, мэргэн оюундаа шүүн тунгаах боломжийг уншигч абугай танд үлдээе. Онцлон хэлэх гэсэн нэг зүйл бол уг бүтээл дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулиас эхлэн бусад ардчилсан улс орнуудын Үндсэн хуулийн үзэл санааны язгуур үндэс болсныг тэмдэглүүштэй” гэлээ. Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ хэлсэн үгэндээ “Юуны өмнө Монголын нийт ард түмэнд Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр бид энд гурван учир шалтгааны улмаас цуглараад байна.
                         Нэгдүгээрт, Улс төрийн гүн ухаан, дэлхийн соёлын өвийн томоохон бичвэрүүдийн нэг бөгөөд эрх чөлөө, тэгш эрх, нийтийн сайн сайхан зэрэг бидний хамгийн үнэт ухагдахуунд тулгуурлан, ард түмний бүрэн эрхт байдлын зарчмыг бататган ардчиллын үзэл санааг тэжээн тэтгэж байдаг Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” номын 2 дахь хэвлэлтийг танилцуулж байна. Хоёрдугаарт, Жан Жак Руссогийн уг бүтээл Франц улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, олон арга хэмжээ зохиогдох 2015 оны босгон дээр монгол хэлээр дахин хэвлэгдэж буй нь нэн тааламжтай байна. Ижил үнэт зүйлстэй ардчилсан, анд нөхөд улсууд болсон нь өнөөдөр манай хоёр орны харилцааны гол үндэс нь болж буйг энэхүү хэвлэлтээр дамжуулан сануулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр хоёр өөр тивд оршдог ч бидний хамтын ажиллагааг энэ үнэт зүйлс ойртуулан холбож байдаг. Учир нь ардчилал бол нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Франц улс болоод Европыг холбож буй бат гүүр мөн. Гуравдугаарт, Саяхан Франц улсад болсон аймшигт үйл ажиллагаа нь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эсэргүүцсэн үйл явдал байлаа. Үүнийг Монгол, Франц улс аль аль нь буруушааж байгаа.
                  Энэхүү бүтээлийг дахин хэвлэхэд санаачилга гарган ажилласан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, орчуулагч Р.Янжмаа, сайд Л.Пүрэвсүрэн болон энд хүрэлцэн ирсэн бүхий л салбарын хүмүүстээ баярлалаа. Тус бүтээл эдүгээгээс 25 жилийн тэртээ Монголын ард түмний сонгосон ардчиллыг бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
“Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    7 цаг 4 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    8 цаг 16 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    8 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    9 цаг 6 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    9 цаг 23 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    9 цаг 27 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    9 цаг 43 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    9 цаг 51 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    10 цаг 48 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    11 цаг 27 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    11 цаг 29 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    11 цаг 33 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    11 цаг 36 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    11 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    12 цаг 32 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    13 цаг 34 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 58 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    14 цаг 1 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    14 цаг 38 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    14 цаг 45 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК