Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Гарамгайбаатар: Өрийн талаар бүлгийн гишүүд нэгдсэн ойлголтод

2015-1-13
0
ЖИРГЭХ

    гарамгайбаатарАрдчилсан намын бүлгийн удирдлага өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн ээлжит хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болсон бөгөөд хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссон юм.

Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. А.Бакей гишүүнээр ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг шинээр байгууллаа. Ажлын хэсэг шахуу ажиллаж, гишүүдээс гаргасан саналыг тусгана. Малын хөлийн татвар, Нийслэлийн албан татвар, төсвийн зарлагыг бууруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хоёр дахь зах зээл буюу Хөрөнгийн биржийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг дээр гишүүд голлон саналаа хэлсэн. Мөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэх замаар далд байгаа мөнгийг ил гаргах асуудлууд дээр гишүүд байр сууриа илэрхийллээ.

Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулаад Сангийн яамны мэдээллийг сонлоо. Монгол улсын төрийн болоод хувийн хэвшлийнхэн, мөн концессийн гээд бүх өр зээлийн хэмжээ, тэдгээрийг хэд, хэдэн онд ямар байдлаар эргэн төлөх талаар мэдээллийг нэгдсэн байдлаар авч байж, уг асуудлыг хэлэлцье гэсэн саналыг гишүүд гаргасны дагуу Сангийн яаманд үүрэг өглөө. Сангийн яам эдгээр мэдээллийг дөрөв хоногийн хугацаанд багтааж гаргасны дараа өртэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн юм.

Дөрөвдүгээрт, зарим Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Эцэст нь Тавантолгой төслийн талаар М.Энхсайхан сайдын мэдээллийг сонслоо. Уг төслийн талаар долоо хоног эсвэл 14 хоног тутамд бүлэг дээр мэдээлэл авч, ажлын явцтай танилцан, Засгийн газрын болоод Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтүүдэд хяналт тавьж байя гэдэг дээр гишүүд санал нэгдсэн талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлээд, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор цаашид зарим төрлийн татварыг шинээр тогтоох асуудал дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?


-Ажлын хэсэг шинээр байгуулагдагдсанаар гишүүдийн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэж, нэгдмэл ойлголтод хүргэх үүрэг хүлээж байгаа юм. Хөдөө, орон нутаг болон тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд татвартай холбоотой асуудлуудад нэлээд болгоомжтой хандах ёстой гэдгийг анхааруулж байгаа. Иймд эхлээд бүлэг дээрээ сайтар ярилцаад, ажлын хэсэг гишүүдийн байр суурь, саналыг сайтар нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрсний дараа хуулийн төсөлд тусгая гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.

-2015 оны төсвийн тодотголд өмнөх Ерөнхий сайд авилгажсан төсөв гээд санхүүжилтийг нь царцаасан зарим төсөл багтсан байх юм. Нэгэнт эдийн засаг хүнд байна гэж үзэж байгаа бол эдгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хойшлуулж болдоггүй юм уу? Тухайлбал, замын засвар арчилгаанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

-Ардчилсан намын бүлгийн гишүүд мөн энэ саналыг тавьсан. Бид маш олон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Зам бол яг л нялх хүүхэдтэй адил. Барьж дууссаны маргаашнаас арчилгаа шаардагддаг. Энэ зардал Авто замын тухай хуульд зааснаар Замын сангийн хөрөнгө оруулалтад хамаардаг. Өнөөдөртөө замын засвар арчилгааг зогсоож болох ч алсдаа илүү их зардал шаардагдана. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэн барилгуудын санхүүжилтийг энэ оны төсөвт тусгаж өгөхгүй бол өнөөх өрийн сүлжээ улам л газар авч, аж ахуйн нэгжүүд хямралд орно.

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын баталгааг тусгасан байсан. Хувийн компанийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргаад, баталгаа гаргуулсан компани эрсдлээ даахгүй дампуурвал өрийг нь төсвөөс төлөх заалт байсан. Засгийн газраар баталгаа гаргуулах компанийг ямар шалгуураар сонгох вэ? Импорт хийдэг компани байх уу аль эсвэл экспорт хийдэг компани байх уу?

-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулаад гишүүд Сангийн яамнаас мэдээлэл авсан. Эхний ээлжинд өр гэж юуг хэлэх вэ, ямар ямар өрийг энэ хуульд хамааруулах вэ гэдгийг тодорхой болгосны дараа нарийвчилж ярилцах шийдэлд хүрсэн. Иймд энэ асуудлыг хараахан ярилцаагүй байгаа.

-Өрийн удирдлагын тухай хуульд өрийн тааз багтаж байгаа юу. АН-ын бүлэг Засгийн газар болон МАН-ын бүлэгтэй сайн хамтарч ажиллаж чадахгүй байна уу гэж харагдаж байна..?

-Өрийн таазтай холбоотой асуудлаар парламентад суудалтай бүх намуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний заалтуудаа мөрдөж байгаа. Эдгээр гэрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар бүх нам гарын үсэг зурсан тул тийм асуудал байхгүй. Харин Засгийн газрын баталгааны асуудлаар бид ярилцаж байна. Өөрөөр гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Өрийн удирдлагын хууль гэж манайд урьд нь байгаагүй. Ийм хуультай болсноороо бид өрийг удирдан залах, чиглүүлэх тодорхой алхмуудыг тусгаж өгсөн.

-Бодит байдлыг харахад, өрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэж харагдаж байгаа. Энэ талаар бүлгийн хурал дээр хэлэлцэж, шийдсэн үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжих ёстой байсан ч 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед энэ хуулийг батлахдаа 2012, 2013 онд өрийн хэмжээ төдөн хувь байна гэдгийг тодорхой тусгаж өгсөн ч энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа. Өрийн хэмжээ өсч, 40-50 хувьд хүрсэн нь ч үнэн. Энэ тодотголоор аль, аль тал нь өнөөгийн байдлыг хүлээн зөвшөөрье, үүнээс цааш бондын болоод бусад богино хугацаатай зээлүүдийг авахгүй байя гэдэг дээр тохиролцсон.

-Банк, санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн. Энэ шаардлагыг хангах банк хэр олон байгаа бол?


-Р.Амаржаргал гишүүний гаргасан энэ саналыг нэлээд олон гишүүн дэмжсэн. Энэ нь эдийн засгийг сайжруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам олох тал дээр Сангийн яам болон холбогдох байгууллагууд учир дутагдалтай ажиллаж байна гэж үзсэнтэй холбоотой. Өнөөдөр арилжааны банкнаас том дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллагууд байна, дээр нь арилжааны банкууд дотроо ББСБ байгуулаад давхар ашиг хийж байна. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Иймд үүнийг судалж үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Дүрмийн санг нэмэгдүүлснээр сул чөлөөтэй байгаа их хэмжээний мөнгөн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд ил болж орж ирнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааг монголын Хөрөнгийн биржээр зуучлуулан худалдаалах асуудал хүртэл хөндөгдсөн. Энэ бүхнийг судалж үзсэнээр тэтгэвэр тэтгэмжийг танах асуудал тийм ач холбогдолтой эсэхийг нягталж, шийдвэрлэх бололцоо бүрдэнэ гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна.

-АН-ын дарга З.Энхболд нарийн бичгийн дарга нараа парламентын гишүүдээс сонгосон байна. Энэ нь дүрэмдээ нийцэж байгаа юм уу?

-АН-ын дарга бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн томилох нь түүний эрхийн асуудал. Энэ эрхийнхээ хүрээнд намын шинэ дарга УИХ-ын гишүүдээс намын нарийн бичгийн дарга нарыг сонгох асуудлыг оруулж ирсэн. Бүлгийн гишүүд дэмжсэн.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    1 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    3 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    3 цаг 19 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    3 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    4 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    5 цаг 37 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    7 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    7 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    8 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    8 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 4 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    9 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    9 цаг 48 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    9 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    22 цаг 22 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК