УИХ
дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж 2015 оны Төсвийн тодотголын
асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцсэн юм. Энэ
талаарх бүлгийн шийдвэрийг мэдээлэл хийж өгөхөөр болжээ. Бүлгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн байр суурь зөрөлдсөн тухай мэдээлэл байна. Хуулийн төсөлд улсын өрийн хэмжээг энэ онд ДНБ-ийн 60 хувьд хүргэхээр тусгасан юм. Үүнийг бүлгийн зарим гишүүн нь “Дэмжих ёстой, Засгийн газрын ажил хийх боломжийг олгох ёстой” гэсэн бол одоогийн төвшинд нь хадгалах ёстой” гэж сөрөх гишүүн ч байжээ.




















































