
Өглөө 09.00 цагаас эхлэх хуваарьтай байсан чуулганы хуралдааныг түр хугацаагаар хойшлууллаа. Учир нь байнгын хороодын хуралдаан чуулганы хуралтай давхцсан юм. Хуваарийн дагуу байнгын хороод өчигдөр хуралдах ёстой байсан ч МАН болон АН-ын бүлэг төсвийн тодотголтой холбоотойгоор хийсэн ээлжит бүс бүлгийн хурлаас болж хойшилсон. Өнөөдөр байнгын хороодоор 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.