Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын гишүүд унааны зардлын 150 сая төгрөгөөсөө татгалзав

2015-1-15
0
ЖИРГЭХ

  DSC_0007УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар мэдээлэл өглөө.

 УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч байгааг эрх баригчдад сануулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар үл тоомсорлож, бодит үнэнийг нууж ирсэн. Үүний уршгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илүү өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгүй дараагийн алхмыг авах шаардлага үүслээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Нэгэнт нүүрлэсэн хямралыг зөвхөн 2015 оны төсвийн тодотголын хүрээнд шийдэх боломжгүй учир эдийн засагт онцгой, стандарт бус арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсныг тэрээр мэдэгдлээ. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Хямралыг даван туулах богино хугацааны төлөвлөгөө боловсруулж УИХ-аар батлуулах шаардлагыг шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт удаа дараа тавьж байгаа ч энэ ажил удаашралтай явагдаж байгаа учраас МАН-ын бүлэг ийм шийдвэр гаргажээ.

 Мөн МАН-ын бүлгийн 26 гишүүн унааны зардлаасаа татгалзаж, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх уриалга гаргаснаа энэ үеэр мэдэгдлээ. Энэхүү уриалгыг УИХ-ын 76 гишүүн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бүрдэх юм байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танах, цалин тэтгэврийг нэмэхгүй байх саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танаж хасахгүй олгох ёстой гэсэн өмнөх байр суурин дээрээ одоо ч гэсэн хатуу зогсож буйгаа мэдэгдэв. Эдийн засгийн хямралыг ард түмний түрийвчнээс төлүүлэх бус зардлаа танах байдлаар "хэмнэлтийн горимд" орох ёстой. Ингэхдээ баялаг бүтээгчид, ард иргэдийн нуруун дээрх татварын ачааллыг нэмэгдүүлж болохгүй гэж МАН-ын бүлэг үзэж байна.

МАН-ын бүлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг анхнаасаа баримталж байсан. АН-тай хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай тохиролцсон. Уг байр сууриа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дахин нотолж, Засгийн газарт хуулийн төслийг буцаасан юм. Одоогийн байдлаар өрийн босго 58.2 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг энэ хэмжээнд хүргэснээ ард түмнээсээ нууж ирсэн. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгдэв.

Мөн
•    Энэ чиглэлээр хяналт шалгалт явуулах
•    Өр зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгох
•  Өрийн дээд хязгаарыг байх ёстой зохист хэмжээнээс дур мэдэн хэтрүүлж хууль зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэж үзлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөөс гадуур зарцуулсан Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан байна. УИХ-ын хараа хяналтаас гадуур зарцуулагдаж байгаа "Чингис", "Самурай" бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх, юунд ямар үр дүнтэй зарцуулсан бодит мэдээллийг ард иргэдэд хүргэх ёстой, эдийн засгийн өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийж дараагийн алхмуудыг тодорхойлох ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг сүүлийн хоёр жилийн турш илэрхийлж байсан юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • hahahahahhaha (188.64.247.13)
    aldart tonuulchid suuj bn shdeee . baidgiig halaasalsan deeremchid yunaas aihiin . batsuuri demiii dembrel yoyoyoyo boliooo ***** ulalzaj bn umnuus chin .
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.20.92)
    Дээрээс нь хөрөнгө оруулалт нэрээр авдаг 90 сая төгрөгнөөсөө татгалзах хэрэгтэй байна.Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдэд бол бүр хэрэггүй.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.12.6)
    Баяр хүргэе. гэхдээ ганцхан унааны зардал , өөр бусад зардалаа бас танаачээ. утас уудаг цай кофе, утасны, гээд л бүх зардалаа хянах хэрэгтэй
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (150.129.140.3)
    ийм их мөнгө зүгээр сарын унааных нь мөнгө байдаг юм уу Яаж ингэж их мөнгө иргэдээсээ энэ олон жилээр авсаар байж иргэдээ бодохгүй шийдвэрүүдийг гаргаж суудаг юм бол оо Ингээд бодохоор эд нар ч хүн биш юм аа Иргэд ядуу гээд хашгирах мөртөө цаанаа зөндөө мөнгө төсвөөс цохиод сууж байдаг юм бна ш дээ Унааны мөнгийг нь зарснаар нь олгодог байх гэж бодож байсан юм Шударга зүйл гэж ер нь байна уу
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.55.180.162)
    bayar hurgie deereesee ingej hemnelt hiih heregtei daaraa n dund hurgana darga nariig sain shalgah heregtei ted tocviin mongoor ih tansallaj baigaa todiigui avilgal ih avch baigaa
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (67.170.227.100)
    Hudlaa koko avah rej jujuglehee boli.5 tuslahiin 4iig ni hasah, gar utasnii tulburuu huviasaa gargah, gadaad tomiloltiinhoo zardliig 70%buuruul.Ta nar undsen ajlaa hiigeechee,namiin gishuunchleliig bolioch, songuuliin huulia yaraltai uurchil, namiin nereer garch irdeg baliar togtoltsoogoo yaraltai uurchil TA nar ene buhniig hurdan shiidehgui bol ard tumnii amidral tuildaj zasaj zalruulah yamarch bololtsoogui baidald oroh bi gedegt mash ih sanaa zovj baina
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • зөв байна. (202.180.220.72)
    76х500.000=38.000.000 зөвхөн 1 сард, жилд 456.000.000 төгрөг болж байна, арай ч дээ. Тэгээд бас хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө, татвар нэм гэж яаж ард түмнээрээ даажигнаж бнаа. АН-ын Алтанхуяг луйварчин, Сайханбалаг 2-ын ачаар эргэж босохгүйгээр эдийн засаг элгээрээ хэвтлээ. Дараагийн сонгуульд яг ш тээ Та нар.Татгалазх аргагүй санал байна. Хас тана. Харин ард түмнээрээ бүү оролд хариу нь ирнэ шүү. Бузарууд аа?
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.20.100)
    Та нар бүгд хувийн бизнестэй учраас цалин авхаасаа татгалзаач. Тэгвэл та бүхнийг дэмжие. Бүр заавал цалинтай байх ёстой бол тус бүр нэг төгрөгийн цалин аваач дээ
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.117)
    Одоо утасныхаа мөнгийг хасчих
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    1 цаг 27 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2 цаг 38 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2 цаг 52 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 цаг 56 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    3 цаг 36 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    5 цаг 10 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    7 цаг 24 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    7 цаг 32 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    7 цаг 50 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    8 цаг 0 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    8 цаг 37 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    9 цаг 6 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    9 цаг 21 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    9 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    21 цаг 55 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК