
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн агуулгад иргэн аж ахуй нэгжийн үл хөдлөх хөрөнгө, буу, мад, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэгдсэн байдлаар зохицуулахаар тусгасан. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийн эсрэг байр суурь илэрхийлж байлаа. Эцэст нь Засгийн газраас өргөн баригдсан хуулийн төслийг байнгын хороо эхний хэлэлцүүлгээс нь унагалаа.
Сэтгэгдэл (2)