Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОХХААБХ Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2015-1-15
0
ЖИРГЭХ

                Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж төсвийн тодотголын тухай хуулийг хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун нарын тавьсан асуултад Сангийн сайд, холбогдох салбарын дэд сайд, газрын дарга  нар хариулт өгөв. Гишүүд асуулт асууж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ыыйыйы
                   Үүний дараа Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн /малын татвартай холбоотой асуудлаар/ анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөхдөө жишээ нь дөрвөн ам бүлтэй өрх байлаа гэж бодвол 50-иар үржүүлж 200 малыг хонин толгойгоор тооцоод хасч, үлдсэн малаас малын хөлийн татвар авах юм байна гэж ойлгож байгаа нь зөв үү. Малын тоо толгойноос авах татварыг сумын хурал шийдэж болдоггүй юм уу. Тухайн аймгийн сум бүр газар нутаг, байгалийн өөр өөр онцлогтой байдаг. Дээр үед тэмээг үржүүлэх бодлогын хүрээнд татвар авдаггүй байсан. Харин одоо оруулж ирж буй төсөлд тэмээ, ямаа хоёрыг хонин толгойд шилжүүлэхдээ хоёр хонин толгойгоор тооцож оруулж ирсэн байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт таван хошуу малыг жигд хөгжүүлэх, алс хэтдээ ямаа зэрэг малын тоо, зохистой харьцааг хангахад зөв бодлого болж чадаж байна уу. Мөн хөрөнгийн албан татварт бууг оруулж ирсэн байна. Малчдын хувьд буу нь байндаа тусдаггүй, дуу ихтэй буунууд байдаг. Эдгээр буунуудаас 100 мянган төгрөгийн татвар авахаар орж ирж байгаа. Малчдад хэрэглэгдэж байгаа бууг татвараас чөлөөлөх, эсвэл харьцангуй бага татвар ногдуулах боломж бий юу зэрэг асуултыг хөндсөн юм.
ыыйыйы
                    Малын хөлийн татварыг өрхийн нэг гишүүнээс гэж үзэн 50 хониор тооцож татвараас чөлөөлөхөөр тусгасан. Ажлын хэсэг дээр малчдын хэрэглэдэг “калибрь” бууны татварыг өөрчлөхгүйгээр хуучнаар нь явья гэсэн саналыг гаргасан. Үл хөдлөх хөрөнгө дээр дээд шатлалыг нь гурав дахин нэмэгдүүлсэн. Үүн дээр орон нутаг өөрсдөө тогтоож авна гэсэн тайлбарыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн бодлогын газрын дарга Ж.Ганбат өгөв. Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан дэмжсэнээр санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
ыыйыйы
                     Түүнчлэн тус байнгын хорооны харьяанд багтдаг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан гишүүнийг чөлөөлж, дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах, дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгыг оруулах Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналаар тус тус санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
“Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    4 цаг 18 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    5 цаг 30 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    6 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    6 цаг 20 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    6 цаг 37 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    6 цаг 42 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    6 цаг 58 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    7 цаг 5 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    8 цаг 3 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    8 цаг 41 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    8 цаг 44 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    8 цаг 47 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    8 цаг 50 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    8 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    9 цаг 46 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    10 цаг 48 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 12 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    11 цаг 15 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    11 цаг 52 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    12 цаг 0 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК