Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ганбаатар: Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно

2015-1-15
0
ЖИРГЭХ

    600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж байна. Эдгээр үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр боллоо. Айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тодруулж ярина уу?

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Чех улсад хийх айлчлал нь тус улсын Ерөнхийлөгч В.Клаусын 2006 онд Монгол Улсад хийсэн айлчлалын хариу айлчлал юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцааны түвшинг бататгах, дээд, өндөр хэмжээний яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах зорилготой.

Чех бол Европын хүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудын нэг. Эрдэнэтийн зэс, молибдений хайгуулын ажлыг социализмын үед Чехийн геологичид гүйцэтгэсэн байдаг. Тухайн үедээ Чех уул, уурхайн чиглэлээр өндөр технологитой улс байсан. Баялаг бүтээгчдээ дэмжих зорилт тавьж байгаа өнөө үед Чехийн технологи маш чухал. Манай бизнесийнхэн бизнес форум хийнэ. Үүнд Ерөнхийлөгч бас оролцоно.

Чехэд социализмын үед арьс шир боловсруулах, оёдлын чиглэлээр Монголын олон мэргэжилтэн бэлтгэгдсэн. Чехтэй ажил, амьдралаа холбосон хүн Монголд олон байдаг. Одоо ч Чехэд Монголоос 5000 орчим хүн амьдардаг гэсэн тоо бий. Эдгээр иргэдтэйгээ Ерөнхийлөгч уулзаж ярилцана. Тэдний нийгмийн даатгалын асуудлыг дээшлүүлэх талаар яриа, хэлэлцээ хийнэ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхийлөгчийг дагалдаж очино.

Барилгын салбарт шинэ технологи оруулж ирэх талаар болон аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр Чехийн талтай яриа хэлэлцээр төлөвлөгдсөн. “Ява “ мотоциклийг Монголд угсрах талаар ярина. Чанаргүй мотоцикль, унаанаас болж иргэд, малчид амиа алдаж, осолдож байгаа шүү дээ. Үйлдвэрлэл, бизнес, иргэдийн гээд багц асуудлууд айлчлалаар яригдах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилсан орон болгондоо анхаарч байгаа нэг асуудал бол Монгол судлал. Чехийн Карлын их сургууль бол Европын бараг анхны их сургуулиудын нэг. Энэ сургуульд монгол судлал хүчтэй хөгжиж байгаа. Үүнийг дэмжиж харилцан ажиллах тал дээр уулзалтууд хийнэ.

-Жил бүр болдог Давосын эдийн засгийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох гэж байна. Энэ уулзалтын гол онцлог юу байх вэ?

-Давосын эдийн засгийн чуулганыг 1971 оноос хойш зохион байгуулж ирсэн. Дэлхийн улстөрчид, бизнесийнхэн, ТББ-ууд, нөлөө бүхий хүмүүс цуглаж уулздаг газар нь Швейцарийн Давос хот байсан. Тэр хотынхоо нэрээр нэршсэн чуулга уулзалт жил бүр болдог.

Давосын уулзалтын гол зүйл нь гэвэл энэ уулзалтын дараа тухайн жилийн улс төр, эдийн засгийн чиглэл тодорхойлогддог. Дэлхийн олон салбарын нэртэй лидерүүд олон хэлбэрээр асуудлуудаа тохирч байдаг. Давосын уулзалтаар яригдсан зүйл бүр хожим хойно ч хэрэгждэг маш чухал уулзалт юм.

Монгол Улс энэ уулзалтад 2009 оноос Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирлээ. Мөн тус байгууллагатай хамтран хуралдаан, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Түүнээс гадна манай улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас санаачилсан Авлигын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн орсон. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар Монгол Улсын 2040 он хүртлэх хөгжлийн боломжит хувилбарыг тодорхойлсон. “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны төслийн тайлан илтгэлийг танилцуулах тусгай хуралдааныг 2014 онд зохион байгуулсныг санаж байгаа байх.

Монгол Улс энэ уулзалтад оролцох бүртээ нөлөөгөө тэлж, асуудлуудаа тавьж байна. “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг боллоо. Монголын түүх, соёл, өв уламжлал, орчин үеийг сурталчилдаг уламжлал тогтоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр Монголын ардчиллын 25 жилийн ойн мессежийг хүргэнэ.

Монгол Улс 2016 онд улс төрөөр бол “олимп” гэй ойлгож болох АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо хийхээр болсныг та бүхэн мэдэж байгаа. Давост очих Европ, Азийн тэргүүнүүдтэй АСЕМ дээр хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч яриа, хэлэлцээ хийнэ. Бэлтгэл ажлын хувьд ийм төлөвлөгөөтэй байна. Товчхондоо Монгол Улсын Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно.
Эх сурвалж:President.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (103.229.177.38)
    давосын дараагийн хаурлыг монголдийе гэж солиоров доо
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.35.41)
    тэр олз омог нь монголын ард түмэнд хүртээлгүй. ганбаад жийп болж монгол хүнд өр болж ирнэ.
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.59)
    hemnene gesen yasan be? gaduur yavj mungu ureed l
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.41.53)
    хуцаа ***** наад хүн чинь 25 жил гадагшаа тэнэлээ нэмэр алга. англи хэл ч сурсангүй.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • pkxny (103.26.194.115)
    энэ оюутан байхдаа хулгай хийгээд баригдаж байсан нөхөр Ерөнхийлөгчип юу зөвлөдөг юм бол доо
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    1 цаг 25 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2 цаг 36 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2 цаг 50 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    3 цаг 34 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    5 цаг 9 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    7 цаг 22 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    7 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    7 цаг 48 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    7 цаг 58 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    8 цаг 36 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    9 цаг 5 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    9 цаг 19 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    9 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК