УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьд хүргэх тухай асуудлыг гишүүдийн 64 гишүүний 51 нь буюу 79.7 хувь нь дэмжсэн юм.Өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрчихээд байгаа. МАН-ын бүлгээс өрийн хэмжээг нэмэхийг бид дэмжихгүй. Гэхдээ нэгэнт 60 орчим хувьд хүрчихсэн учраас дэмжээд явахаас өөр аргагүй гэсэн саналыг хэлж байгаа билээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ талаар “Өнөөдрийн хүрчихээд байгаа өрийн хязгаар бол өнөөдрийнх. Гэхдээ бид ганц өнөөдрөөр амьдарч болохгүй. Эдийн засаг хүндэрч буй энэ хүнд байдлаас гарах нь ганц нам, Ерөнхий сайдын асуудал биш. Өнөөдөр хүрчихээд байгаа өрийн хэмжээг тогтоож авах нь зүйтэй гэсэнтэй санал нэг байна. Гэхдээ маргааш өдөр ирнэ гэдгийг бас бодолцох нь зүйтэй. Одоо Засгийн газар богино хугацааны арилжааны зээл авахгүй. 10-40 жилийн хугацаатай урт хугацааны зээлийн асуудлыг УИХ дээр ярьж шийднэ. Хувийн хэвшлийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх шийдэлд хүрсэн тохиолдолд Засгийн газар баталгаа гаргахаас өөр аргагүй” гэсэн тайлбарыг хэлж байна.
Ингээд уг асуудлыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (3)