
Монгол улсын начин Дүгэрийн Солооны нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өчигдөр МБӨ-нд болж өнгөрлөө. Хүчит 256 бөхөөс Увс аймгийн Малчин сумын харьяат хурц арслан О.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат харцага Цэдэндоржийн Мөнхбаяр нар шалгарчээ. Харин барилдааны үеэр гардуулдаг уран барилдаантай бөхийн шагналыг аймгийн начин Б.Ундрал авсан юм.