
Ардчилсан намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-ны 43 гишүүн төрийн алба хашиж байгаатай холбоотойгоор нөхөх сонгууль явуулах шийдвэр гаргасан. Тэгвэл ҮЗХ-ны нөхөн сонгуульд оролцох 114 хүний нэр тодорчээ. Сонгууль явагдах үйл явц нь төв намын Дотоод сонгуулийн хороо, нийслэл, аймгийн Сонгуулийн хэсгийн хороо нь өөр өөрийн нам дээр хэдэн орон тоо гарсныг нэгтгэж, дор бүрнээ сонгууль явуулна. Ингээд бүх шатны сонгуулийн үйл явц өрнөж дууссаныг эцсийн байдлаар төв намын Дотоод сонгуулийн хороонд мэдэгдэх аж. Ингээд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ҮЗХ-ноос гишүүнчлэлийг баталгаажуулна. АН-ын ҮЗХ-ны ээлжит хурал ирэх сард болно.