Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Япон-Монголын ЭЗ-ийн түншлэлийг дэмжих нь зүйтэй гэв

2015-1-19
0
ЖИРГЭХ

29dbc54dd4d6aafbigУИХ дахь МАХ-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

Тус бүлэг хуралдааны хамгийн эхэнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Уг хуулийн гол агуулга нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх юм. Манай улс 1990 оноос хойш дунд болон урт хугацааны хөгжлийн бичиг баримтуудыг гаргаж ирсэн түүхтэй. 1996 онд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг гаргасан бол 2000 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг гаргаж байжээ. Энэ мэт хөгжлийн баримт бичгүүдийг гаргаж ирсэн боловч хэрэгжилт муу байсан гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Харин одоо батлагдах гэж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж аль болохоор хэрэгжүүлэх талаас нь ажиллах нь зүйтэй гэж тэрбээр мөн ярив.

Цаашилбал аймаг, сум, нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчид нар бүгд хөгжлийн баримт бичгийг боловсруулсан мөртлөө хэрэгжүүлсэн үр дүн огт байдаггүй байна. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжинэ гэж үргэлж бичиж ирсэн мөртлөө ажил хэрэг болгоогүй байдаг аж.  

Тиймээс хөгжлийн бодлогод бичигдсэн зүйлүүдийг ажил хэрэг болгохын тулд хэр их хэмжээний мөнгөөр ямар ажил зохион байгуулж, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зохицуулалтыг маш сайн хийж өгөх ёстой гэж тус бүлэг үзсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг үргэлжлүүлэн ярихдаа “Цаашлаад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болж аль ч нам Засгийн эрхэнд гарсан нэг хууль эрх зүйн зохицуулалтаар ажлаа хийх нь зүйтэй. Тэгэхээр дунд, урт хугацаанд эдийн засгаа дэмжих ямар ажлуудыг зохион байгуулах юм. Энэ нь ямар үр дүнд хүрэх юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй” гэлээ.

Тиймээс тус бүлэг Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсгийг уг хуулийн төсөл дээр ажиллуулахаар болжээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Япон-Монгол улсын  эдийн засгийн түншлэлийн асуудал байна. Тус бүлэг уг асуудлыг ихээхэн чухалчилж үзэж эдийн засгийн түншлэлийн бичиг баримтыг чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг саналд нэгджээ.

Уг төсөлтэй холбоотой зарим зүйлийг тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжсэнээрээ өмнө нь батлагдсан Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүд хүчингүй болно гэсэн үг үү?


-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг дунд болон урт хугацааны хөгжлийн бичиг баримтууд бол хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна. Гагцхүү тухайн бичиг баримтууд дээр байсан санхүүжилт, хэрэгжилтийг зохион байгуулах эзэн байгууллага, хүрэх үр дүн зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хуулийн төсөлдөө нарийвчлан суулгаж өгөх гэж байгаа юм.

-Шинээр батлагдах Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Хуулийн төсөлд аливаа хөгжлийн асуудлыг хөндөхдөө түүний санхүүгийн эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэсэн байр сууринаас хандсан. Энд мэдээж орон нутгийн болон улсын төсөв байна, мөн Монгол улсын гадаад зах зээл дээрээс авсан зээл, өрийн бичиг, концессйн гэрээ болон бусад эх үүсвэрүүд бол манай хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох юм. гэхдээ аль эх үүсвэрээс ямар бодлогыг зохион байгуулах юм бэ гэдгийг хууль батлагдсан гарсны дара илүү тодорхой болгох юм. Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрдлэлийг хөгжүүлэх хөтөлбөр гэхэд аль түвшинд батлагдсан хөтөлбөр байх юм, санхүүгийн нөхцөл боломж нь хаанаас дайчлагдах юм, ямар хугацаанд хэрэгжих юм зэрэг олон зүйлүүд тодорхой болно. Тэгэхээр эрх зүйн систем тогтолцоог нь тодорхой болгоод дараа дараад нь гарах хөтөлбөр, бодлогууд нь яг хуулиндаа нийцэж гарах нөхцөл бүрдэх юм. Тэгэхгүй бол бие биендээ уялдаа холбоо муутай олон хөгжлийн хөтөлбөр, бодлоготой болчихоод байгаа юм. Үүнийг нь цэгцэлж байгаа гэсэн үг. Олон улсын түвшинд бүх улс орнууд хөгжлөө нарийн төлөвлөж макро боло микро түвшинд яаж төлөвлөх вэ, хувийн хэвшлийнхэн аль хэсэгт нь яаж оролцох вэ   зэрэг олон асуудлыг тодорхой болгодог. Энэ мэт олон зүйлүүд нь тодорхой болчихсон, зах зээлд оролцогчдын оролцоо нь болдитойгоор хаа нэг газраа үнэлэгддэг ийм орнууд бол эрчимтэй хөгжлийн зам дээр хурдан гарч ирж байна. Тийм учраас олон улсын жишгийг дагаж бодлого төлөвлөлтийн сайн хуультай болоод эдийн засгийнхаа ерөнхий дүр зургийг дунд болон урт хугацаанд төлөвлөсөн , түүнийгээ хатуу мөрддөг байдал руу орьё гэж байгаа юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мйбмөйб (103.9.91.146)
    Зөв зүйтэй зүйл хийж байгаа юм байна.
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    31 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    1 цаг 42 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    1 цаг 56 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 цаг 0 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2 цаг 40 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    4 цаг 15 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    6 цаг 28 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    6 цаг 36 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    6 цаг 54 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    7 цаг 4 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 42 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    8 цаг 11 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    8 цаг 25 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    8 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    21 цаг 0 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК