
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нарын ганцаарчилсан уулзалт үргэлжилж байна. Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
Мөн өнөөдөр /1-р сарын 19 /Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех болон Чех Улсын Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхана. Мөн Бүгд Найрамдах Чех Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийнэ. Мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэнэ.