УИХ-ын чуулган өнөөдөр төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. Мөн Засгийн газраас өргөн баригдсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөжээ. Чуулганы хуралдаан төсвийн байнгын хорооны хуралдаан дууссаны дараа үргэлжилнэ.Чуулганаар хэлэлцүүлэх асуудлын дараалал:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.01 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.




















































