Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр улсын ерөнхийлөгч мэдээлэл хийлээ

2015-1-20
0
ЖИРГЭХ

элбэгдорж 600-400Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийж , дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.  

Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан: Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөлөө. 1970-аад оны үед хуучин Чехсловак улс бол ЗХУ-ын дараа орохуйц Монголын хамгийн дотнын түнш байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ байдал харин одоо давтагдах боломжгүй байх. Учир нь Хятадыг Монголын зах зээлээс түрэн гаргаж бид хараахан чадахгүй. Бид уулзалтын явцад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлыг ярилаа. Монголын эдийн засагт хамгийн өргөн боломжтой байгаа нь уул уурхайн салбар. Монголд өнөөдрийн байдлаар Чехийн 80 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бид сая мөн Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 40 орчим компанийн нэрийг өглөө.

Монгол Улс ардчилсан улс байгаад бид өндрөөр үнэлж байдаг. Монголд зургаан удаагийн чөлөөт сонгууль болж, Мөн Монгол улсын Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа улиран сонгогдсонд миний бие баяртай байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Милош Земан болон хүрэлцэн ирсэн Монгол Чехийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн энэ өдрийн амрыг айлтгая. Миний бие Чех улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Бид бол ойролцоо үнэт зүйлстэй, уламжлалт сайхан харилцаатай улс. 2015 онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж байна. Манай хоёр орны хооронд ямар нэг маргаантай асуудал байхгүй, зөвхөн харилцаагаа өргөжүүлэх сайхан боломж л бий. Манай бизнесийн төлөөлөгчид мөн хүрэлцэн ирсэн. Бизнес форумын үеэр хоёр талын бизнесийн  төлөөллүүдийг уулзуулах боломж гарч  байгаа. Эдийн засгийн салбараас гадна хүмүүсийн хоорондын харилцаа манай хоёр орны хувьд их чухал байдаг. Чех улсад Монголчууд хамгийн олноороо ажиллаж ирсэн, одоо ч ажилласаар байгаа найрсаг харилцаатай улс. Бид нийгмийн болон боловсролын  салбарт хамтран ажиллах гэрээний тухай ярилцлаа. Ийм боломж бидэнд бүрэн бий.

Маргааш би Карлын их сургуульд зочилно. Энэ бол Европ дахь Монгол судлалын маш том төвийн нэг. Мөн Чех Улсын цэргүүдтэй манай цэргүүд Афганистанд энхийг  сахиулах үйл ажиллагаанд хамтран оролцож байсан түүхтэй.

Энэ онд Монгол улсад  анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль хийсний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн эрхэмсэг Ерөнхийлөгч Милош Земаныг манай улсад төрийн айлчлал хийн хүрэлцэн ирэхийг урилаа. Миний урилгыг хүлээж авсанд баяртай байна.

Сэтгүүлч: Чех улс хамгийн сүүлчийн статистикаар 1 жилийн дотор 144 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан нууц, туршлага бидэнд сонирхолтой санагдаж байна, та энэ асуултад хариулна уу?

Милош Земан: Монгол улсад би зөвлөгөө өгөх эрхгүй гэж бодож байгаа ч бид 1998 оноос гаднын хөрөнгө оруулалт татахын тулд татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 5-10 жилийн хугацаанд татвараас чөлөөлсөн бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай байсан. Өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ажил үргэлжилж байгаа ч арай өөр чигт буюу, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү чиглэж байгаа.

Сэтгүүлч: Гурван асуулт байна. Уулзалтын үеэр ямар нэг тодорхой төслийн талаар ярилцсан уу. Хоёрт, Таны Монгол Улсын ерөнхийлөгчид өгсөн 40 компанийн жагсаалтаас жишээ дурдаж болох уу, гуравт манай улсын хятадтай сайжирсан харилцаанд Монгол Улс сайнаар нөлөөлөх боломжтой юу?

Ц.Элбэгдорж: Бид тодорхой төслүүдийн талаар яриагүй боловч эрхэм Ерөнхийлөгчийн зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 40 гаруй компанийн нэрсийг өгч байгаа нь хамтын ажиллагааны маш том сонирхол байгааг илтгэж байна. Бид маш анхааралтай судалж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллах болно. Энэ айлчлалын дараа дагаж хийх ажлын төлөвлөгөө гаргана. Тэр үед бид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй болон одоо ажиллаж буй компаниудын асуудалд онцгой анхаарч ажиллана. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улс хоёр том хөрштэй. Чехийг бид гурав дахь хөршөө гэж үздэг. Гуравдагч хөршөөс хөрөнгө оруулалт ихсэх нь эдийн засагт үр өгөөжөө өгөх, мөн тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг учраас манай хаалга үргэлж нээлттэй байдаг. Гурав дахь асуултын хувьд, манайх хоёр хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаатай. Ямар нэгэн маргаантай асуудал бидний хооронд байхгүй. Өнгөрсөн жил хоёр хөршийн ерөнхийлөгч Монголд айлчилж, үүнээс үүдээд олон дэвшил гарч буйг та бүхэнд дуулгахад таатай байна.

Сэтгүүлч:Чех улсад жилд дунджаар 10 сая буюу хүн амтай нь тэнцүү хэмжээний жуулчин ирдэг юм байна. Танай улсын үндэсний брэндинг юу вэ, яаж өөрийгөө сурталчилдаг вэ. Хоёрт, 2006 онд Чехийн Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Үүнээс хойш есөн жилийн дараа манай улсын Ерөнхийлөгч төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Энэ айлчлалын үр дүнг та бүхэн хэрхэн харж, ямар хүлээлттэй байна вэ?

Милош Земан: Нэгд, сайхан эмэгтэйчүүд, хоёрт, сайхан залуус, гуравт түүхийн дурсгалт байшингууд.

Ц.Элбэгдорж: -Өмнө нь Чехийн олон мэргэжилтэн Монголын геологийн салбарт ажиллаж байсан. Манай Эрдэнэт үйлдвэрийн баялгийг анх нээж олсон хүмүүс Чех улсын иргэд байсан. Дээрээс нь эмнэлэг барьж, барилгын материалын олон үйлдвэр байгуулахад манай улсад тусалж байсан гэхчлэн бидний хооронд маш сайн суурь байгаа. Үүнийг бэхжүүлэх нь бидний хувьд маш чухал. Мөн, би түрүүнд эрхэм Ерөнхийлөгчийг эх орондоо урьснаа дуулгасан, тэр үеэр хөрөнгө оруулагчид бизнесийн төлөөлөгчид ирэх боломжтой. Цаашид олон салбарт манай харилцаа өргөжих боломжтой гэж харж байна.

Милош Земан: ­­Албан ёсоор зочлох хугацааг мэдээж хэрэг дипломат харилцааны шугамаар тодорхой болгох боловч би Монголд дипломат харилцааны гол суурь нь эдийн засаг гэж үздэгийн хувьд бизнесийн төлөөлөгчидтэйгөө хамт очих хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд бид Чехийн компаниудын Монголд оруулах хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийг судалж, уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтад оролцох, геологийн хайгууль үргэлжлэх боломжтой гэдэг асуудлыг ярилцана. Мөн усны эх үүсвэрийн хайгуул, ус цэвэршүүлэх байгууламж барих зэрэг олон асуудлыг харилцан ярилцах боломжтой гэж үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    30 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    1 цаг 41 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    1 цаг 55 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    1 цаг 59 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2 цаг 39 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    4 цаг 13 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    6 цаг 27 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    6 цаг 35 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    6 цаг 53 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    7 цаг 3 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 40 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    8 цаг 10 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    8 цаг 24 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    8 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    20 цаг 58 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК