зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Би итгэлгүй байна

2015-1-20
0
ЖИРГЭХ
Төсвийн алдагдлын хэмжээг жил бүр бууруулна гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа юм. Ирэх жил эдийн засаг юу ч болоо бил ээ.
    15aspubhtb4sapg7j7mg2bfn5mӨнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж улсын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх саналыг оруулсан.

Харин УИХ дахь МАН-ын бүлгээс уг саналыг дэмжих боллмжгүй, өрийн таазыг одоо байгаа 58.3 хувьд нь барих ёстой гэсэн санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Уг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн илэрхийлсэн байр суруийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол эдийн засгийн суурь хууль гэдэг утгаараа тогтвортой мөрдөгдөх ёстой хууль. Гэхдээ энэ хууль өөрөө хоёрдмол шинжтэй. Нэгдүгээрт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол эдийн засгийн гол зарчмыг тодорхойлсон, түвшинг заасан агуулгатай. Хоёр дахь агуулга нь энэ түвшиндээ хүрэх шилжилтийн үеийн зохицуулалтыг хамтад нь хийж өгсөн хууль. Тэгэхээр тэр нийт өр 40 хувь, төсвийн алдагдал хоёр хувь гэдэг бол тогтсон эдийн засагт байх жишиг хэмжээ. Манайх шиг ийм савлагаатай эдийн засгийн үед бол тэрэнд очих шилжилтийн үед  нь 60, 50, 40 хувь гэж аажмаар шилжиж очно гээд хуулинд хийчихсэн. Гэтэл бодит амьдрал дээр бидний шилжилтийн хугацаа сунаад байгаа учраас бид үүндээ таарсан зохицуулалт хийхгүйгээр механикаар, тогтсон эдийн засгийн шаардлага үзүүлэлтээр нь өнөөгийн эдийн засгаа хязгаарлахаар эргээд амьдралтай нийцэхгүй болчихоод байгаа юм. Харин эдийн засаг тогтворжоод ирсэн үед бол тэр 40 хувь, хоёр хувьд хүрэх зорилт нь хэвээрээ үлдэх ёстой. Тэгэхээр энэ хуулийн шилжилтийн үеийг яаж зохицуулах вэ гэдэгт л гол асуудал байгаа юм. Өнөөдөр манай эдийн засаг өмнөх онуудаас уналттай, хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсчихсэн байгаа учраас эх үүсвэр татах шаардлагатай. Гэтэл энэ шаардлагын чинь эсрэг ДНБ-ий хоёр хувийн алдагдал, ДНБ-ий 40 хувьтай тэнцэх өр нь саад болчихоод байна. Тэгэхээр Засгийн газар бол тодорхой хугацаанд энэ шилжилтийн үеийг оновчтой зөв тогтоох хэрэгтэй гээд энэ 60 хувийн саналыг оруулж ирсэн гэж бодож байна. 2014 оны 10 дугаар сарын нэгний өдөр улсын өр  ДНБ-ий 49.3 хувьтай тэнцүү, харин 12 дугаар сарын 31-нй өдөр 55.2 хувь болсон. Тэгэхээр энэ 2015 онд өрийн хэмжээг нэмнэ гэдгээ бүгд ойлгочих хэрэгтэй. Харин хэмжээг нь заавал нэг 58.3 хувь гээд байх хэрэггүй, Засгийн газраас оруулж ирсэн 60 хувийг нь зөвшөөрчих хэрэгтэй. Тэгээд Шийдлийн Засгийн газар энэ онд өрөө нэмэгдүүлж байгаа гэдгээ ичихгүйгээр ил тод хүлээж сур.

УИХ-ын гишүүн Д.Нямдорж: Төсвийн алдагдлын хэмжээг жил бүр бууруулна гэдэгт ерөөсөө итгэхгүй байгаа юм. Ирэх жил эдийн засаг юу ч болоо бил ээ. Төвсийн алдагдлын хэмжээ 10 хувьд хүрч байсан тохиолдол байгаа. Гэтэл УИХ заавал дөрөв, таван хувь байх ёстой гээд өөрсдийгөө хавханд аваачиж хийчихээд тийчлээд байдаг зүйлээсээ гарах хэрэгтэй шүү дээ. Буруу зүйл хийсэн бол засах хэрэгтэй. Энэ өрийн хэмжээг өмнөх Засгийн газар хэтрүүлчисэн, одоогийнх нь бүр хэтрүүлэх гэж байна гээд л байна. Эцсийн дүндээ энэ бол сонирхолтой сэдэв биш шүү дээ.


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:  Бид бодит байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. УИХ-аас таван тэрбум долларын бонд босгох шийдвэрийг гаргачихсан. Тэрнээс нь гадаадын зах зээл дээрээс 1.8 тэрбум долларын бонд босгоод ирчихсэн. Тэрийгээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлээд төсвийн үзүүлэлтүүддээ оруулах шаардлагатай байсан. Үүнийг оруулах гэж хоёр жил маргалдсан, одоо бид нар газар дээр бууж байна. Улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь гэдэг нь уг нь зээл байгаа юм, зээлээ төлж чадахаа байсныг өр гэж тодорхойлдог. Олон түмэнд өр гэдэг их муухай сонсогдоод байгаа юм.  Хуулинд заасан энэ автомат үзүүлэлтүүд нь 2012 онд 60 хувь байсан, 2013 онд 50 хувь, 2014 онд 40 хувь гээд тавьчихсан. Энэ өөрөө хэрэгжихэд хүндрэлтэй үзүүлэлт. Бидний экспортын гол орлого олдог зүйл болох түүхий эдийн үнэ нь асар их хэлбэлзэлтэй. Ийм үед автоматаар тавьсан тэр тоондоо бид нар өөрсдөө баригдаад бөөн хэрүүл болж байгаа юм. Тэгэхээр одоо өрийн таазыг энэ 60 хувиар нь батлаад л ирэх 2016 онд дахиж асуудал үүсгэлгүй л явах хэрэгтэй.  

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (150.129.142.104)
    энэ ярилцлагад хариулт өгнө үү,1993 оны сүүлчээс төр, засгийн бодлого буруу замаар явсан -Таныг хорих шалтгаан бүр эртнээс Ц.Нямдоржид байсан гэдэг үнэн үү? -Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, *****, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Ц.Нямдоржтой тагнуулын байгууллагын ажилтан уулзаж, явж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгөхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй. Тиймээс тухайн ажилтан өөр бусад суваг, эх сурвалжаас авсан мэдээ, материалд түшиглэн Ц.Нямдоржийн явж ирсэн талаар дүгнэлт, танилцуулга хийсэн. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ. -Ц.Нямдорж тэгэхээр хятадуудтай энд ч, тэнд ч уулздаг байж. Тагнуулынхны хараанд эртнээс өртсөн байх нь ээ? -Энэ нөхөр хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дульмагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлгол¬тоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн. Монголын төр засгийг бүхэлд нь буруутгахгүй. Хэдэн Үл Бүтэх, бохир, бусармаг Явдалтнууд тэнд байдаг... Ийм хүнийг Хятадын тусгай алба тагнуулчаа болгоно гэж юу байсан юм бэ. Харин ашиглаж байсан уу гэвэл, ашиглаж байсан. Бээжинд очиж, хятадуудтай уулзаж мэдээлэл өгөөд элдэв юм ярьж, дайлуулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг Тагнуулын архивт байсаар байхад Ц.Нямдорж мөрдөн байцаалтад “Бээжин нэг явсан, хоёр яваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл 1990, 1991 онд явсан хөдөлшгүй баримт байдаг юм. Жишээ нь, хоёр дахь удаагаа хятадын тусгай албаныхантай уулзсаныг нь батлах автоматаар он, сар, өдөр нь гарсан гэрэл зургууд байдаг ч “Энэ бол техникийн алдаанаас он сар өдөр буруу гарсан” гэж прокурор, шүүх, мөрдөн байцаагч нартай нийлж асуудлаас бултдаг. Гэтэл миний хавтаст хэрэг гэгчид зөвхөн 1991 оны зургуудыг хавсаргасан. 1990 оны зургийг зориуд, санаатайгаар хавсаргаагүй. Энэ мэтчилэн үнэн баримтыг өөрийн гар хөл бологчдоо ашиглан, будлиантуулсан. -Тэгээд хэрэг явдал яаж үргэлжилсэн юм бэ? -Би хуулиар олгогдсон иргэн хүнийхээ эрхийн дагуу төрийн дээд байгууллагад хувийн өргөдөл, захидал бичсэн. Тэр өргөдөлдөө “Ц.Нямдорж бол хятадын тагнуул” гэж огтхон ч дурдаагүй. Мөн ***** шээс, бөөлжистөө хутгалдсан ч гэж бичээгүй. Гадаадын тусгай албадтай холбоо, харилцаатай байдгийг нь шалгаж, магадлах нь зүйтэй” гэдгийг дурдсан. Гэтэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. УИХ-аас энэ асуудлыг нягталж, шалгахаар 2000 оны сүүлчээр ажлын хэсэг гарсан. Түүний дараа 2001 оны нэгдүгээр сард “Ц.Нямдоржийн талаар бичсэн захидлаа татаж ав. Хэрвээ татаж авахгүй бол таныг гарцаагүй шоронд хийх юм байна шүү” гэдгийг Тамгын газрын ажилтнаар хэлүүлж байсан. “Би бөөлжсөн бөөлжсөө буцааж иддэг хүн биш. Үнэн мөнөөр нь шалгаж өгөөрэй. Захидлаа би эргүүлж авахгүй шүү” гэдгээ ажлын хэсэгт ч хэлсэн. Тэрүүнд Ц.Нямдорж маш их хонзогносон байна лээ. Их хурал, Засгийн газрын төвшинд энэ асуудал удтал яригдаж, нэг тийш шийдэгдэхгүй яваад л байсан. Тэгж байтал “Хүмүүс” сонин дээр Ц.Нямдорж хятадын тагнуулын байгууллагатай холбогддог тухай гарч, шуугиан дэгдэж эхэлсэн. Тэр бүхэнд энэ нөхөр боож үхэх гэж явсан юм билээ. Асуудал хурцадсан үе нь тэр. Удахгүй ХЗДХ-ийн сайд болж, надаас өс авах боломж нь бүрдсэн. “ТЕГ-ын дарга Энхнасан үүрэг өглөө, таныг баривчил гэж байна. Ц.Нямдоржийн тухай “Хүмүүс” сонинд материал гарсанд таныг буруутгаж байна. Та төрийн нууц задруулсан” гэхээр нь “Наад асуудлыг чинь Ерөнхий сайд, Их хуралд шалга гэж бичээд өгчихсөн байгаа. Юу гэж намайг барих гээд байгаа юм. Та нар шиг юманд баригдахгүй” гээд орж ирсэн нөхрийг нь хөөгөөд гаргачихсан. Ингээд Ц.Нямдоржийн явдал олон нийтэд ил болж, сөрөг хүчин нь асуудал болгож тавьж бай¬санд бачимдахдаа албан тушаалаа ашиглаж хүчээр барьж суулгасан. “Нямдоржийг гүтгэсэн, нэр хүндийг нь унагасан. 45 хуудас материалыг сонинд гаргасан” гэдгээр намайг шийтгэсэн. Гэтэл сонинд Ж.Баатар өгсөн үү, тагнуулынхан өөрсдөө тараачихсан уу гэдгийг хянаж, шалгаагүй юм шүү дээ. -Ж.Баатарын хэрэг гэгчийн цаана хоёрхон эрх ашиг байдаг. Энэ төрд нууц байх уу, үгүй юу, улстөрийн хэлмэгдүүлэлт цааш байх уу гэдэгт Монголын шүүх хариулт өгсөн гэж Ц.Нямдорж хэлдэг? -Энэ төрд нууц байх уу, үгүй юу гэдгийг удаа дараа ярьдаг. Би гайхаад байгаа юм. Ц.Нямдорж Бээжинд очоод ***** шээс бөөлжсөндөө хутгалдсаныг төрийн нууц гэж үзэж, тэрэнд л хонзогносон юм байлгүй дээ. Улстөрийн хэлмэгдүүлэлтийг гаргуун хийдгээ Ц.Нямдорж өөрийнхөө үйлдлээр нот¬лчихсон. Би улстөрийн хэлмэгдүүлэлт хийж, хэн нэгнийг шоронд явуулж, хэрэг тулгаж, гүтгээгүй. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу УИХ-д өргөдөл гаргаж, түүнээсээ болж хилс хэргээр шийтгэгдсэн. Ц.Нямдорж хятадын тагнуул хийх чадвартай амьтан ч биш. Ямар сайндаа идсэн хоол, уусан архиа шингээж чадахгүй ***** шээс, бөөлжсөндөө хутгалдаж байхав. Ц.Нямдорж хятадын тусгай албаны ажилтантай уулзаж, ямар юм яриулах сонирхолтой байгааг нь ч мэддэг ч тэр бүхнээ үнэнээр нь хэлдэггүй хүн байхгүй юу. Би энэ нөхрийг Хятадын тагнуул мөн ч гэж хэлээгүй, биш ч гээгүй. “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой байдаг, энийг бүрэн гүйцэд шалгах хэрэгтэй” гэдгийг л хэлсэн. Гэтэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. Ер нь тэгээд Хятадын тусгай албадтай Ц.Нямдорж холбоотой гэж зарлаад байдаг нь Хятадын нууц болохоос Монголын нууц биш. Би Монголын ямар ч нууц задруулаагүй ээ. Ж.Баатарт ял тулгаж байгаа далимаар өрсөлдөгч нараа улстөрийн тавцангаас зайлуулахыг хүссэн -Мөрдөн байцаалтын үеэр таныг хэр оролдож байв? -Баатарын хэрэг гэгчтэй танилцахад ерөөсөө надад зориулчихсан, миний эсрэг зохион байгуулчихсан нь харагддаг. Прокурор, шүүх, тагнуул, цагдаа нь “Баатарыг л дарж авъя, алъя. Төрийн эсрэг гэмт хэрэгтнийг дараад авчихвал Монгол Улс сайхан хөгжинө. Энэ нөхөр л гай болоод байна” гэдэг ойлголт төрүүлсэн. Гэхдээ би хилс хэрэг хүлээхгүй гэдгээ хэлдэг байсан. Хоол, цай өгөхгүй өлсгөж, тамлаж байсан. Шоронд хийчихээд санаа нь амрахгүй миний өсч төрснөөс өгсүүлээд өдийг хүртэлх насны амьдралын зурвасыг дахин дахин шалгасан байсан. Намайг идэж уусан хэрэгт хутгахыг мөн ч их санаархсан. Даанч хар санаа нь санаж байснаар нь бүтээгүй. Хувьдаа юу ч завшаагүй учраас надаас юу ч олж чадаагүй. Жолоочоор ажиллаж байсан хүнийг хүртэл “Баатар хаана очдог, гадны хүнтэй уулздаг уу, амралтаа хаана өнгөрүүлдэг вэ, хэнийд очсон бэ” гээд нэг бүрчлэн үзсэн байгаа юм. Би сайн л бол цагаан сараар ах, дүүгийнхээрээ орно. Бараг айл хэсээд байдаггүй. Ууж идэж наргиж, цэнгэдэггүй. Ганц удаа Б.Чимэд хуульчтай Эрдэнэ сумын хойно голын эрэг дээр арав хоног хэвтсэнийг хүртэл ухаж төнхсөн байдаг. Голын захад хэнтэй уулзсан, хаанаас машин авч явсан гээд л. Тэгээд надад ямар ч асуудал байгаагүй учраас ямар нэгэн юмтай хутгаж чадаагүй. Хөөрхий миний ах дүү, хамаатан садан бүгд ядуу. Тэднийг хүртэл бүр түүхчилж шалгаад л, амар заяаг үзүүлэлгүй зовоосон гэр бүлийг минь. -Төрийн нууц задалсан гэдгээр л таныг байцаагаад байсан юм уу? -Тэгсэн. Төрийн нууц задруулсан хэрэгт тулгана. Ямар нууц задруулав гэхээр мөрдөн байцаагч “Төрийн дээд байгууллагад Ц.Нямдоржийг шалгуулах асуудлыг тавьсан, төрийн нууц задалсан байна”, мөн Ерөнхийлөгч Н.Багабандид нууц задалсан гэж ял тулгадаг байсан. “Та дээшээ хэн нэгэн хүний талаар асуудал тавих гэж байсан юм бол яагаад ганцхан Ц.Нямдоржийн асуудлыг тавьж, бусад хүнийг ярихгүй байгаа юм” гэнэ. “Бусад хүн гэж хэнийг яриад байгаа юм. Та нар мэдэж байгаа юм бол өөрсдөө тавь” гэхээр Ж.Баатар хэгжүүрхдэг, асуултанд хариулдаггүй гэж мөрдөнд чангалах үүргийг шоронгийнхонд өгдөг байсан. “Чамайг тамлаад, хавтгайгаар чинь шоронгийн хаалгаар мөлхүүлж гаргана” гэж мөрдөн байцаагч заналхийлнэ. Надад хэрэг хүлээлгэхийг үнэхээр хүсч, сонирхож, намайг үнэхээр тамлаж, миний эрүүл мэндээр тоглож байсан даа. -Баабар ч бас таныг өмөөрч дуугарсныхаа хариуд, нэг үгээр хэлэхэд хэвлэлүүд дээр гараад байсан 45 хуудас материалыг нэгтгэж “Нямдоржийн тагнуулын хэрэг” гэж бичсэнийхээ төлөө таны араас явахаа шахсан? -Гэмгүй олон хүмүүсийн эсрэг мэдүүлэг авах гэж их зовоосон. М.Энхсайхан, Л.Гүндалай, Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарын эсрэг мэдүүлэг гаргуулах гэж хичнээн үзсэн гэж санана. Худлаа ч байсан хамаагүй ямар нэг юм яриад өгвөл намайг харж үзээд гаргах юм гэнэ ээ. Р.Гончигдорж гэдэг хүнээс 1990 онд их хэмжээний авлига авч, оронд нь юм хийж өгсөн байна гэж ял тулгана. Н.Багабандитай нийлж нууц задруулж, хуйвалдаж, хүн гүтгэж байна. Үүнийгээ мэдүүл гэнэ. Ц.Нямдоржийг шалга гэсэн захидалд ямар ч нууц зүйл байхгүй гэхээр элдвээр довтолж, тамлана. Тэр муу байцаалтынх нь өрөөнд нар тусдаг, жаахан ч гэсэн агаар ордог болохоор тэнд нь хэдэн минут ч болтугай илүү суух гэхдээ энэ мэтчилэн мөрдөн байцаагчтай үзэлцэнэ шүү дээ. Дараа нь тэрийг мэдээд харанхуй, чийгтэй нүх рүүгээ хурдхан гэгч нь хөөчихдөг болсон. Ямар ч хэрэг хийгээгүй надад хуурамч бичиг баримт, хэдэн сонины хайчилбараар хэрэг тулгаж байгаа юм чинь дээрх нөхдүүдийн тухай тамлуулахгүйн тулд худлаа үнэн юм яриад гарвал тэр дор нь өлгөж аваад, хуурамчаар баримтжуулаад, хавтаст хэрэг үүсгээд явчих байсан биз. Харамсалтай нь би Ц.Нямдорж шиг хүнийг цусгүй гүтгэж чадахгүй л дээ. Энэ бүхнээс надад нэг юм ойлгогдсон. Мөрдөн байцаалтын явцад Ж.Баатарт ял тулгаж байгаа далимаар өрсөлдөгч нараа улстөрийн тавцангаас зайлуулахыг хүссэн нь мөрдөн байцаагчийн асуултаар ч тодорхой харагдаж байсан. -Таныг хэлмэгдүүлж, хорьж чадсан. Хуурамч бичиг баримт бас ашигласан хэрэг үү? -Ц.Нямдорж миний мэдэхээр хоёр дахь удаагаа Бээжин рүү Хятадын тусгай албаныхантай уулзахаар явах үед Хууль зүйн сайд нь Амарсанаа байсан. Гэтэл “Хуулийн байгууллагуудын удирдах ажилтны бизнес уулзалт зөвлөгөөнд оролцуулахаар Ц.Нямдоржийг Бээжин рүү Ж.Баатар явуулсан” гэсэн Амарсанаагийн гарын үсэгтэй бичиг мөрдөн байцаалтын хавтаст хэрэг дотор байна билээ. 1991 онд бизнес гэдэг үг дөнгөж хэдхэн хүний хүрээнд орж ирж байсан. Юун хууль зүйн яам олон улсын бизнес уулзалтад оролцох вэ. Намайг яллахын тулд Ц.Нямдорж энэ мэтчилэн хуурамч материал цуглуулсан. Тэрний нэг нь энэ. Амарсанаа тийм хуурамч бичиг ямар санаа зорилгоор хийж өгсөн нь их сонин. Өнөөдөр манай төр засагт, ялангуяа Хууль зүйн сайдад ийм хуурамч, худалч, үл бүтэх этгээдүүд тавигддаг болохоор хууль ямар байх нь тодорхой. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед гадагшаа явах болбол Засгийн газрын хуралдаанаар орж, протоколддог байсан. Тэр журмыг зөрчиж явсан Ц.Нямдоржид их учир бий. -Хэрэгт шалгагдаад, хилс хэрэгт унаад явж байхад та юу бодогдож байсан бэ. Хэр олон хүн танаас нүүр буруулсан бол? -Ц.Нямдоржийн асуудлыг эрчимтэй тавьж, Монголд болж бүтэх зүйл байхгүй боллоо гэснээс хойш цагдаа, тагнуулынхан ганц Баатартай л хөөцөлддөг болсон. Би хатуу үгтэй, шаардлага өндөртэй боловч элдэв муу санаагүй, хүний араас хэзээ ч хутгалдаггүй. Гэтэл ажил, албан тушаалгүй болгочихоод араас нь элдвээр гүтгэдэг юм байна. Гүтгээд барахгүй хутгалдаг юм байна. Ийм муухай юм байдгийг би амьдралаараа ойлгосон. Миний эргэн тойронд байсан хүмүүс энэ үед хүний мөс чанараараа хоёр хуваагдаж ялгарсан. Генералуудын ихэнх нь надад сайн, нөхөрсөг, хүн ёсоор ханддаг. Намайг шоронгоос гаргаач гэж 25 генерал гарын үсгээ зурж, холбогдох газар бичиг хийж явуулж байсан. Тагнуулаас ганц Д.Чимэд-Юндэн, цагдаагаас ганц Б.Пүрэв генерал хоёр л гарын үсэг зурсан байсан. Харин надад хаа, хамаагүй хол байдаг Батлан хамгаалах, Хилийн цэргийн намайг тэр бүр таньж мэдэхгүй генералууд гарын үсэг зурсан байсан. Энэ бол хүний мөс чанар юм. Миний бие УАБХЕГ-ын дарга байх үед Хилийн цэрэг тус газрын бүтцэд байсан юм. Хилийн цэргийн генералуудад тухайн цаг үед ихээхэн хатуурхаж байсан удаа надад бий. Гэтэл тэд маань миний үгэнд эмзэглэж хар буруу санаагүй юм билээ. Цэргийн жинхэнэ эрс гэдэг ийм л генералуудыг хэлэх байх. Харин хир халдаахгүй өмгөөлөн хамгаалж, хайрлаж явсан Тагнуулын хүмүүс ар нуруу руу минь ил далд олон удаа хутга шидсэн дээ. Намайг муулуулах гэж зарим нь сонины газар руу жим гартал гүйцгээсэн байдаг. Харин сэтгүүлчид нь тэр бүхнийг гаргаад байгаагүй байх. Ийм өөдгүй хүмүүсийг би тэжээж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж байсан юм байна, ийм өөдгүй улсуудаар би өөрийгөө тойрон хүрээлүүлж байж гэдгээ ойлгосон. Би Монголын төр засгийг бүхэлд нь буруутгахгүй. Хэдэн үл бүтэх, бохир, бусармаг явдалтнууд тэнд байдаг. Луйварчин, хулгайч нарын бүлэг төрд дахин гарч ирвэл өс хонзонгоор намайг шоронд хийнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ тэрэнд нь бэлдэж байсангүй. Тэдний бузар явдлыг нэг бүрчилэн мэдэх учраас надаас тэд айдаг. Үүнийг нь мэдэх хамт ажиллаж байсан нөхөд маань мэдүүлэг өгцгөөсөн ч яагаад ч юм нас барцгаасан. -Таны араас “хутгалсан” ямар хүмүүс байдаг вэ? -Жишээ нь, НАХЯ-ны сайд байсан Цийрэгзэн сайн дураараа миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. “Ц.Нямдоржийн материалыг Ж.Баатар өмднийхөө карманд хийчихсэн явахад нь би гудамжинд таарсан. Карманаас нь цаасны булан цухуйж байсан нь Ц.Нямдоржийн тухай материал мөн байсан. Ж.Баатар түүнийгээ Ардчилсан намд өгөөд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь буулгах зорилгоор авч явсан байх. Баатар нууц задруулсан нь үнэн” гэж. /инээгээд/ Тэгэхээр Цийрэгзэн ер нь Ц.Нямдоржийн материал байдаг гэдгийг батлаад байгаа биз. Цийрэгзэнгийн мэдүүлгийн гол утга нь “Ж.Баатар Ардчилсан намтай нийлж Хувьсгалт намыг улстөрийн тавцангаас арчихын тулд ийм зүйл хийж байна” гэж ойлгуулахад чиглэсэн байсан. Ганц Ц.Нямдоржийн хэрэг гэвэл бусад нь хамгаалахгүй учраас хүч оруулж гүтгэж буй нь тэр. Цийрэгзэн шиг үл бүтэх нөхдөөр бамбай хийж байгаад өөрөө сугарч үлдэх санаагаа Ц.Нямдорж оновчтой хэрэгжүүлсэн. Цийрэгзэн яахав дээ, намайг өөрийнх нь ажлыг авсан гэдэгт гомддог шиг байна лээ. Бас болоогүй тэр үед янз бүрийн нууц дурсамж бичиж тагнуулын архивт хийнэ. “Ж.Баатар Монголд ардчилсан хувьсгалыг хийсэн, нийгмийг задалсан, МАХН-ыг унагасан, ардчилсан хүчний үл бүтэх улстай нийлсэн, НАХЯ-ыг тараасан” гээд л. Гэтэл би НАХЯ задрахад, ардчилсан хүчин гарахад ч Монголд байгаагүй. Хүнийг матаж болно. Гэхдээ өөрт нь хэлээд матвал зүгээр. Хөөрхий хүн матах хоббитой болж, таашаал авдаг юм байлгүй дээ. Ц.Нямдоржоор далимдуулж Хувьсгалт намыг улстөрийн тавцангаас зүйл дуусгах гэж байна. Шийтгэгдсэн нь зөв, шийтгэгдэх ёстой гэж гэж том юм ярьсан хүн шүү дээ. Хувьсгалт намд олон хүн намайг дэмжиж байсан ч үүнээс болж их цэрвэсэн байдаг. НАХЯ-д ажиллаж байсан хүмүүсийн дунд “Баатар хятадын чиглэлээр ажиллаж байхдаа олж авсан үнэтэй үнэтэй мэдээллийн эх сурвалжаа өөрөө задалсан. Түүгээрээ л шийтгэгдэж байгаа. Ц.Нямдоржийн асуудал энд хамаагүй” гэдэг ойлголт өгөх ажлыг үндсэндээ зохион байгуулсан ш тээ. НАХЯ-аас тэтгэвэрт гарсан улсуудаар “Тэр Баатарыг нэн яаралтай ол, баривчил, шоронд нь хий” гэж ярилцлага өгүүлээд л байсан. Зарим генерал тэрэнд нь орчихсон явна лээ. Намайг огт мэдэхгүй танихгүй атлаа нэг л их намайг занасан, хонзогносон хүмүүс ярилцлага өгч байсан. Би тэсрэх бөмбөгтэй орж Ц.Нямдоржтой хамт өөрийгөө дэлбэлнэ гэж бодсон юм байлгүй -Таныг шүүх хурал Ганц худагт хаалттай болж, олон нийт нэлээн айдаст автаж байсан? -Тэр ойлгомжтой. Намайг цаазаар авдаг хүн шиг өвч бүрэн зэвсэглэсэн, давхар давхар харуул хамгаалалттайгаар Төв аймгийн шоронгоос Ганц худагт авчирсан шүү дээ. Сүүлд сонсоход, ШШБЕГ, цагдаа, тагнуулынхан шөнөжин түргэн аваад бэлтгэл хийсэн юм билээ. Тэндээс хот хүртэл харуул хамгаалалт гаргаад, яг үүрээр очиж авч байгаа юм. Тийм сүржин. Цонхоор юу ч харагдахгүй хөшигтэй пургонд намайг суулгасан. Хаашаа явж байгаа нь ч мэдэгдэхгүй. Буутай, багтай, АКМ буугаар зэвсэглэсэн залуучууд очиж авсан. Ганц худагийн шүүх хуралд ороход мэдээж гар гавлаатай. Шүүх хуралд орохын өмнө металл эрэгчээр миний биеийг шалгасан. Ухаандаа би тэсрэх бөмбөгтэй орж Ц.Нямдоржтой хамт өөрийгөө дэлбэлнэ гэж бодсон юм байлгүй. Гэнэт металл эрэгч нь гэнэт тачигнатал эргэн тойронд байсан харуулынхан сандарч байна гэж нөхцөлгүй. “Наадах чинь жинсэн өмдний кнопыг мэдрээд дуугарч байна” гэж сая тайвширцгааж байгаа юм. Ганц худагийг хэдэн давхар тагнуул цагдаагийнхан бүсэлсэн гэдгийг таньдаг хүн хэлнэ лээ. Монгол Улсын төрийн бүх хүчийг төвлөрүүлж, тэгж сүр бадруулж байхыг бодоход төр засагт шургалсан хулгайч нар Ж.Баатараас үнхэлцэг нь хагартал айсан байх. Надаас яагаад айж байсан гэхээр би дургүй хүргээд, бүр оролдоод байхаар нь хяналтаас нь гурван сар алга болж байсан удаатай. Тэгээд энэ нөхөр яаж ч мэднэ гэж бодсон шиг байна лээ. Хуучин зүгээр байсан шоронгийн хашаагаа давхарлаж, өндөрлөж тор татаад, тог гүйлгээд л хяналтаа сайжруулж байсан. -Ц.Нямдоржид хорихын ажилчид хоол барьж гүйж, үндсэндээ түүний эрх мэдэл дор шүүх ажиллагаа явагдсан гэдэг? -Ц.Нямдорж “Ж.Баатар Ардчилсан намын гишүүн учраас тэр намтай нийлж төр эргүүлэх гэж байна” гэж байсан. Ц.Нямдорж чинь нүд мүд нь хачин болоод, шүлс нь хатаад, уруулаа хэлээрээ долоогоод хүн рүү дайрахаараа нээх муухай болдог юм билээ. Тэгж дайрсаар байгаад шүүхийг ерөнхийдөө Ц.Нямдорж удирдаад явуулчихсан шүү дээ. Миний хэрэг гэгч юманд “Ж.Баатар намайг гүтгэсэн, дайрч доромжилж, нэр хүнд унагасан” гээд өөрөө сайн дураараа хохирогчоор байцаагдсан байдаг. Мөрдөн байцаагч өгсөн мэдүүлгийнх нь доор нэмэх юм байна уу гэхэд “Баатар чи хэргээ хүлээ, хүлээ. Хүлээхгүй бол олон жил шоронд тарчилна шүү” гэж бичээд, гарын үсгээ зурсан байдаг. Энэ ямар янзтай хүн болох нь харагдаж байгаа биз. Албан тушаалаараа надад заналхийлж байгаа нь тэр. Тэгэхээр шүүх, мөрдөн байцаагчид нь ял оноохгүй гээд яах юм. Олон жил тарчилна шүү гэдэг чинь олон жилээр шийтгэ гэсэн үг биз дээ. Энэ нөхөр их хүний мөсгүй, албан тушаалын төлөө юу ч хийж магадгүй хүн дээ. Төрд шургалчихсан зөвхөн хувийн эрх ашгаа боддог ийм хэдэн хүн байна. Түүнийгээ дандаа ард түмэн, олон түмний эрх ашиг гэж илэрхийлдэг. Ганц худагт шүүх хурал даргалж байсан шүүгчдэд, намайг яллаж байсан прокурор Дамчаасүрэн нарт Ц.Нямдорж тун баяртай, сэтгэл хангалуун байсан. Хотын прокурорын орлогч байсан Дамчаасүрэн тэр үед “Хятад хүний нэг үс унахад Ж.Баатар хариуцна” гэж яллаж байсан. Б.Пүрэв генерал бид хоёр Ц.Нямдоржийн тухай То гэдэг Хятадаас мэдээлэл авч байсан. Ухаандаа Ц.Нямдорж шиг хонзогоноод би тэр Тог олох юм байна л даа. Тэрийг ярьж байна гэж ойлгосон. ГЕНЕРАЛ Ж.БААТАР: Намайг үхчихээсэй гэж бодсон хүмүүс шоронгоос гарч ирэхэд айж байсан биз Хилс хэргийг яаж зохион байгуулдаг вэ, яаж тулгадаг вэ, яаж хилс хэрэгт хийдэг вэ гэдгийг биеэрээ үзлээ. Миний хэргийг уншихад энэ нь тов тодорхой харагдана. Эд эрх мэдэлтэй улс аягүй бол миний хэргийг янзалж байж мэднэ. Тэгж сэжиглэж байгаа. Жишээ нь “Баатар аа, чи хэргээ хүлээ, хүлээ. Хүлээхгүй бол олон жил шоронд тарчилна шүү” гэж бичсэнээ ичихдээ баллуурдаж, үгүй бол устгаа биз. -Ямар “хүчтэй” юм бэ? -Энэ хүний хүч биш л дээ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж хүчний байгууллагуудыг амин хувьдаа гарамгай ашигласан нь тэр. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдлыг хангахын тулд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ байгууллагыг ингэж ажиллуулж, ашиглаж чадаж байна уу. Үгүй шүү дээ. Ноцтой ноцтой гэмт хэргүүд нэмэгдэж, хэрэг зөрчил тоймоо алдчихаад байгаа биз дээ. -Ц.Нямдорж ялна, яллана. Харин цаг түүхийн шүүхийн пянг даах болов уу гэж тэр үед ярьж, бичиж байсан? -Энэ даахгүй л дээ. Урьд өмнө хүнийг хэлмэгдүүлж явсан зүйлс бүгд тодорхой хугацааны дараа илчлэгдэж байна. 30 хэдэн оны нугалаа завхралын үед гэхэд Монголын ард түмэн юу ч ярьж чаддаггүй, айдаг. Тэр үед хүмүүс яллаж шийтгэсэн нь зөв гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр ямар хүмүүсээ шоронд хийж, буудаж байсан нь тодорхой болсон шүү дээ. Тэрэн шиг хэсэг хугацааны дараа Ц.Нямдорж үнэнд гүйцэгдэнэ. Хэзээ нэгэн цагт үнэн илэрнэ, илчлэгдэнэ. Түүх шүүнэ, үнэн юм үнэнээрээ тогтоогдоно. Тэртээ тэргүй Баатарын хэрэг гэгч нь архивт байгаа юм гэсэн. Тэрийг хүмүүс үзэхээр Баатар юу гэж хэлж байв, хариулж байв гэхээр бүх зүйл харагдана. Ямар олон хэргээр Баатарыг яллаж байв. Ухаан санаанд нь бүр багтахгүй байх л даа. Тухайлбал, мөрдөн байцаагч нэг удаа надад “Ж.Баатар та эх орноосоо өөрөө урвасан хэрэг үйлджээ. Маш ноцтой баримт гарч ирсэн. 1985 оны тавдугаар сарын 14-ны өдөр та өөрийн биеэр Ц.Нямдоржийг нууцаар дагуулан Бээжинд аваачиж, хятадын тагнуулд элсүүлүүлсэн байна. Энэ хэргээ хүлээ” гэж ял тулгаж байлаа. Ингэж гүтгэж ял тулгах тодорхой зорилго байсан байх. Юуны өмнө нэгдүгээрт, хэрэв Ц.Нямдорж энэ хүнд байдлаас гарах гарцгүй болчихвол Ж.Баатарыг эх орноосоо урвасан хүнд гэмт хэрэгтэн болгож өөрийгөө цэврээр сугалж авч үлдэх гэсэн ядруухан арга байсан биз. -Ц.Нямдорж “Яахаараа Н.Багабандийн томилдог шүүх прокурор миний үгэнд орж байдаг юм. Өгөх ялаа л өгсөн” гэдэг? -Наад нөхөр чинь угаасаа тэгж л ярьдаг. Томилох өөр хэрэг. Прокурор, шүүхийн үйл ажиллагааг алсаас хэн удирддаг вэ гэхээр наадах чинь. Удирдаж чиглүүлж бүх юмаа хийлгэдэг. Өөрийн бусармаг явдлаа дардаг, бусдыг хэлмэгдүүлдэг. Бусдыг өс хонзонгоор дарахад шүүх прокурор цагдааг бороохой болгодог. Сүүлийн үед үүндээ бүр гаршиж, амтшиж, эрдэж яваа ийм л нөхөр. -Хүмүүс энэ явдлыг нарийн мэддэггүй байсан. Тэгэхээр Ц.Нямдорж үлдсэн жаахан ч гэсэн амьдралдаа шударга явдалд зориул гэж та хэлэх үү? -Өөртэй нь адил хэсэг бүлэг хүн байгаа учраас энэ нөхөр өнөөдрийг хүртэл явж байгаа. Шударга бус хүн хэзээ ч шударга байж чаддаггүй. Төрд шургалсан хулгайч, жирийн хулгайч хоёр хүнийхээ мөс чанараар их ялгаатай. Жирийн хулгайч идэх хоолгүй, туйлын хэцүү байдалд ороод хулгай хийдэг. Хүний мөс чанараа гээгээгүй, сэтгэлтэй, сүүлд нь гэмшдэг, тийм л юм билээ. Би хулгай хийж алдаж эндэж явсан олон залуустай уулзаж, таарч байсан. Харин төрд шургалсан хулгайч бол хэзээ ч тэгж бодохгүй, улам ахихыг бодно, хүний мөс чанараа гээнэ. Хэрэгтэй үед хүн алахаас буцахгүй. Хэнийг ч яаж ч гүтгэж, шоронд хийнэ, албан тушаал эрх мэдлээ ашиглаад хүчээр дарна. Иймд шударга үнэн гэх ойлголт тэдэнд хэзээ ч байхгүй, энэ тухай яриад ч хэрэггүй. Мөрдөнд сууж байгаа залуус агаар амьсгалахын тулд хийгээгүй хэргээ ч хүлээдэг юм билээ -Баатар тулдаа л тэр үеийг тэсч гарсан байх. Шоронгийн нөхцөл ямар байв? -Хоол унд гэж аюултай. Сайхан сайхан юм яриад байхаас биш шоронгийн амьдрал их хэцүү юм билээ. Над шиг хөгшин хүн битгий хэл залуучууд биегүй болж дуусдаг газар. Хамгийн эхлээд шүд унана. Чийг баманд байхаар шүд чинь зүгээр сул болоод, булгараад булгараад унана. Миний арваад шүд булгараад уначихсан. Шүдний эмч байхгүй учраас өвдөөд болохгүй бол бие биенийхээ шүдийг бахиар авна. Авахаас аргагүй өвдөнө. Чийг гэж нөхцөлгүй, ямар ч витамингүй хоол идэхээр аргагүй л дээ. Ялангуяа мөрдөн бол агаар ч байхгүй аймшигтай газар. Хамгийн эхлээд шүдийг нь, дараа нь дотор эрхтнийг нь иддэг. Бөөр, ходоод, цөс байхгүй болно. Эрүүл мэндийг идчихдэг. Агаар амьсгалахын тулд мөрдөнд сууж байгаа залуус хийгээгүй хэргээ ч хүлээдэг юм билээ. Хорих анги нь мөрдөнг бодвол арай дээр болохоор хэрэг хийгээгүй ч бүрэн хүлээж, нэгнийхээ хэргийг өөр дээрээ авна. Тэр бүхнийг мөрдөн байцаах, прокурор, шүүх ялгаж салгана гэж байхгүй. За тэгээд өмхий “хамхай” ***** шээсний үнэр гэж нөхцөлгүй. Сүүлдээ тэрийг мэдэхээ байчихна. Ус цасанд орно гэсэн ямар ч ойлголтгүй. Хэдэн сар өнгөрсний эцэст усанд орж, гар нүүрээ угаая гэтэл нэг литрийн ундааны саваар ус өгсөн. Толгойныхоо оройг жаахан норгоод савангаа хагас дутуу арилгаад, усанд орсон болно. Юм оёно, юмаа угаалгана гээд эрх чөлөөгүй ч тэнд амьдрал үргэлжилж байдаг. Тэнд би их юм сурсан. Толгой өвдөж бие хаа муудахад бүгд өөрийн гэсэн аргатай. Шүд өвдөөд, уначихвал яс зорж байгаад шүд хийнэ. Талх гэж баримлын шавар шиг юм өгдөг. Тэрүүгээр нь хэв аваад уран гартай залуус ясаар шүд хийгээд, нөгөө уначихсан шүднийхээ оронд суулгах жишээтэй. -Долоон жилийн ялаас хэдийг нь биеэр эдэлсэн бэ? -Гурван жил орчим болсон. Гарахын өмнөхөн Дарьтын шоронгоос Зайсангийн дамжин өнгөрүүлэхэд авчирч, 20-иод хоног намайг тамласан. Хамт хоригдож байгаа хүмүүст “Баатарын хөнжилд бөөс аваачиж хий” гэж үүрэг өгөөд амар заяа үзүүлэхгүй тамласан. “Таны талаар мэдээлэл цуглуул гээд байна, таныг хорлох гээд байна” гэж нэг залуу хэлж байсан. Төлөөлөгч нь намайг зориуд өөр камер руу оруулчхаад юмыг маань эвдүүлдэг, хулгай хийлгэнэ. Шөнө хоёр гурван цагаас илүү унтуулахгүй, тав арван хүн жижиг өрөөнд тамхи нэгэн зэрэг татахаар байж суух аргагүй болно. Би өөрөө татдаггүй болохоор тэр бүхэн аймшигтай байсан. Ц.Нямдорж яг тэр үед “Ж.Баатарыг би өрөвдөөд гаргуулах гээд Дарьтаас Зайсангийн эмнэлэгт авчирч хэвтүүлж, сувилуулсан” гэх утгатай ярилцлага өгсөн байсан. Би өөрөө үзээгүй л дээ. Худлаа хэлэхээргүй хүмүүс тэгж хэлсэн. “Ц.Нямдорж чамайг гаргаж, чамайг сувилуулсан юм байна” гэхэд нь би сая ойлгосон л доо. “Аан, сувилуулах нэрээр Ц.Нямдорж үүрэг өгч намайг тамласан юм байна” гэдгийг. Дамжин өнгөрүүлэхэд надад юу ч өгсөн юм бүү мэд. Биеийн эрүүл мэнд тэр цагаас эрс муудсан. Ц.Нямдоржийн “хайр халамжинд” нь багтаж би Зайсангийн дамжинд ирсэн гэхээр надад үзүүлж буй “сувилал” нь тэр байж л дээ. Долоон жилийн ялыг нь гүйцээнэ гэсэн бодолтой байсан -Мэдээж Таныг хорих болсон нь ар гэрийнхэнд чинь хүндээр туссан байх. Эрүүл мэндэд чинь их санаа зовж байсан? -Гэрийнхэн “Эрүүл мэнд чинь гүйцэхгүй болох нь, өргөдлөө бич” гэсээр бичсэн. Тэрнээс зөрүүдлээд долоон жилийг нь гүйцээнэ гэсэн бодолтой байсан. Ц.Нямдоржийн “хайр халамжаар” тийм газарт очиход бүх юмаар дутагдана шүү дээ. Ууж идэх юм яриа байхгүй. Тийм хүнд нөхцөлд хамгийн чухал нь биеэ бодох хэрэгтэй юм билээ. Ямар нэг байдлаар эрүүл байх. Сэтгэл зүйн хувьд би их төвлөрч байсан. Би тэнд байхдаа гарахыг ерөөсөө бодоогүй. Өвдөж, царай алдаж болохгүй. Бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн зарчмаар явсан. Албал алалцаад гарна, гарахгүй бол үзэлцэж байгаад хугацаагаа дуусгана л гэж бодсон. “Ж.Баатар шоронд мөдхөн үхнэ, бүх юмаар нь дарамтлаад байхад эрүүл мэнд, сэтгэл санаагаар унаж үхнэ” гэх хүмүүсийн бах тавыг хэзээ ч хангахгүй гэж өөрийгөө хатуужуулдаг байсан. -Шоронд ороход чинь баярлаж байсан хүмүүс гарч ирэхэд тань айсан байх? -Намайг үхчихээсэй гэж бодсон хүмүүс шоронгоос гарч ирэхэд айж байсан биз. Гараад ирлээ, бид эргээд шоронд орох нь гэж бодсон байх. Гарч ирсний дараа тойруу замаар оролдоод байсан. Одоо харин гайгүй болж. Аль ч улсын үе үеийн төрд ийм өөдгүй этгээдүүд байдаг. Тэд өөрсдийгөө мөнх юм шиг боддог. Гэтэл тэгдэггүй, үеэ өнгөрөөдөг. Ийм этгээдүүдийг би ойлгохыг ч хүсэхгүй байна. Ард түмэн өөрсдөө хохироод байя гэвэл сонгоод л байг. Ц.Нямдорж шиг амьтад ард түмэнд үнэн зөв мэдээлэл хэзээ ч өгөхгүй, ард түмэн ядуу байх тусмаа л өөрсдөд нь ашигтай. -Төрд нүүрлэсэн шударга бус явдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэвч өөрийгөө бодоод дуугүй явж чадаагүй юм уу? -Өөрийгөө бодох байж гэж боддоггүй. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чухал байгууллагын дарга хүн мэдээллийг төр засагт тавихгүй, үгээ хэлэхгүй дараад байх юм уу эсвэл албан тушаал, хувийн эрх ашгаа бодоод тэдний аяыг дагаад дуугүй явна гэвэл улс оронд хохиролтой. Ёс зүйн хувьд таарахгүй. Тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлд насыг авчихсан хүн. Өөрөө хохирсон ч хамаагүй, дуугүй явахгүй гэж шийдсэн. Угаасаа албан тушаал шүтэж, ийм тийм албан тушаалд очмоор байна гэх мэт асуудал хэзээ ч тавьдаггүй байсан учраас надад өөр бодох юм байгаагүй. Үнэн мөнийг олно л гэж бодсон. Гэвч тэгсэнгүй. -Та бие сэтгэл, эрүүл мэнд, гэр бүл, нэр төр гээд бүх зүйлээрээ хохирсон. Таны зиндааны албан тушаалтнууд өнөөдөр хамгийн баян хүмүүс болсон шүү дээ? -Би албан тушаалтай байхдаа ахуйгаа боддоггүй, гэр орон, үр хүүхдээ бодохгүй бүтсэн бүтээгүй ажил гэсээр байгаад өнгөрсөн юм байна, одоо бодоход. Албан тушаалтай, ажилтай байхад хүн их долигнуур байдаг. Надад зөндөө л санал ирдэг байсан. “Ийм мөнгө байна, тийм байшин барилга байна авах уу, ийм ч юмыг хуваагаад авъя, тийм зээл аваач, дараа нь тэртэй тэргүй өгөхгүй өөрийн болгочихож болно” гээд өмч хөрөнгө янз бүрийн юм амлаж байсан хүн бишгүй бий. Суурь үхэр амлахад нь ганц хурга ч авч байсангүй. Хамтарсан том компани байгуулъя, хувиа аваад яв гэнэ. Зарим нь тагнуулын байгууллагын харьяа төрийн өмч, объект аваад дараа нь Ж.Баатар явчихсан мэдэх хүнгүй гэсэн шиг хувьдаа авсан зүйл ч зөндөө байх юм. Өмч хөрөнгө ашигладаг, луйварддаг, залилдаг нөхөд бүгд надтай үгсэн хуйвалдах, найрах, найзлахыг бодож байсан ч би хүлээж аваагүйгээрээ олон хүний дургүйг хүргэж байсан. Адаглаад Ж.Баатар гэдэг хүн авлаа гэхэд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, байгууллагын даргын хувьд наадахыг чинь авч чадахгүй гээд явуулдаг байлаа. Орондоо ч засна, жорлондоо ч засна гэдэг чинь энэ шүү дээ -Таны яриад байгаа ёс зүй гэдэг юм уланд гишгэдсэн шүү дээ? -Ёс зүй битгий хэл хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Баахан хууль гараад байдаг, түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Хэсэг бүлэг хүний захиа даалгавар, бодлогоор цоорхойтой хууль гарч байна. Хууль гууль болж, албан тушаалтанд үйлчилж ард түмэнд үйлчлэхгүй байгаа нь үнэн. Тодорхой бүлэглэл зориуд цоорхойтой хууль гаргаж, гаргасан цоорхойгоороо хулгай хийж, өөрсдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр тэр цоорхойгоороо сугарч, гоожоод үлдчихэж байна. Өөрийн эрх ашигт нийцэхгүй санаагаа хасч, нийцэх санаагаа дуртай үедээ нэмж оруулдаг. Орондоо ч засна, жорлондоо ч засна гэдэг чинь энэ шүү дээ. Өөрт ашигтайг хууль руу шургуулж, ард түмний төлөө үйлчлэх заалтыг баллуурддаг. Ийм л болчихсон байна. Уг нь хуулиар энэ төрийн бодлого боловсруулагдаж явж байх ёстой. Нэгэнт бодлого байхгүй учраас Монголын байдал аль ч салбартаа сайжрахгүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон ард иргэдийн нийтлэг ашгийг жинхэнэ ёсоор хамгаалж чадахгүй байна. Харамсалтай нь өнөөдөр шударга хэсэг нь шахагдаад, бусармаг, буруу явдалтнууд нь өргөжих, гүнзгийрэх тийшээ хандчихлаа. -Таны үед хуулийг орондоо засчихдаг байсан бол эх орноосоо урвасан хэргээр цөлөгдөх хэмжээнд хүрнэ биз? -Энэ чинь ноцтой алдаанаас илүү зүйл. Их хурлын гишүүдийн Эрх зүйн байдлын тухай хуулинд Их хурлын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж байдаг. Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй юм чинь хийсэн хуулийнхаа төлөө ч хариуцлага хүлээхгүй нь аргагүй. Төрийн дээд байгууллага хариуцлагагүй болохоор бусад төвшинд хариуцлага ярих ч шаардлага алга. Өөрсдийгөө хариуцлагаас чөлөөлөөд хаячихсан. Засгийн газар нь бас тийм. Танхимаараа хариуцлага хүлээнэ гэсэн заалттай. Тэд танхимаараа хариуцлага хэзээ ч хүлээхгүй шүү дээ. Тэгэхээр бүх шатандаа хариуцлагын асуудал орхигдсон. Гэтэл ард түмэн, жирийн иргэд их хатуу хариуцлага хүлээдэг. Хуулийн хэрэгжилтийн ялгаа үүнд оршиж байна. Жирийн иргэнийг арван мянган төгрөгт хардаад авсан, аваагүй хамаагүй хэрэг хүлээлгэж, шоронд хатаана. Харин хэдэн тэрбумыг идсэн албан тушаалтныг болохоор бүрэн эрхэд нь халдлаа гэдгээр хамгаалаад үлдэнэ. Би аль ч намын золиос болоогүй -Таны өргөдлийг шалгаад эцсийн дүн гарсан бол таныхаар яах байсан бэ? -Энэ төр засагт шударга ёс тогтоод хуулиа бариад үнэн мөнөөр нь зааглаж ялгадаг бол Ц.Нямдоржийн бусармаг явдал үнэнээр тогтоогдоно. Хөдөлшгүй баримттай, гэрчтэй, нотолгоотой. Монгол нь ч гэрчилнэ, хятад нь ч гэрчилнэ. Гэрчилж ч байсан, нотолж ч байсан. Хэрвээ шударга ёсыг баримталдаг бол Ц.Нямдоржийг шийтгэсэн ч болно, ёс суртахууны хариуцлага хүлээлгээд хаясан ч болох байсан. -Ж.Баатар золиос болсон гэдгийг их ярьж байсан. Үнэхээр та улстөрчдийн гар хөл болж, золиос болчихсон юм уу? -Нохойд яс хаяхаар хоорондоо зодолдоод, биенээ бариад сүйд болдог. Ц.Нямдорж яг тэрэн шиг улстөрийн нам, хүмүүсийн дунд яс хаях талаараа мэргэшсэн нөхөр. Яс хаяж байгаа нь тэр байхгүй юу. МАХН, АН хоёрын хооронд, Удирдах зөвлөлийнх нь гишүүдийн дунд яс хаяж, муудалцуулаад. Тэндээс өөртөө ашиг харж, амьсгаа авсан. Эд үзэлцэж байх хойгуур би зүгээр өнгөрнө гэсэн аргатай. Хүмүүсийг хооронд нь зодолдуулдаг, бие биенд нь худлаа ярьдаг. Түүнээс биш би аль ч намын золиос болоод байсан юм байхгүй. Би өөрөө энэ асуудлыг тавьсан. Харамсалтай нь Монголд тэрийг үнэн шударгаар тогтоох байгууллага байсангүй. Хууль хяналтынхан худал хуурамчийн талд байлаа. Тэгээд л өнгөрсөн. Түүнээс Ардчилсан намын захиалгаар ч юм уу тэгж явдаг хүн би биш. Аль ч улстөрийн намд үйлчилдэггүй. Сайд даргад долигнож, ая тал засч явсангүй. Бусдыг ховолж матаж явсангүй, намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Анх удаа л Ц.Нямдорж гэдэг юмны асуудлыг үнэн зөвөөр шалгаад өгөх болов уу, улс орны аюулгүй байдалд хэрэгтэй гэдэг утгаар тавьсан нь тэр. -Хуучны эвгүй дурсамж сэдрээж ярилцсанд уучлаарай. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Одоо таны сэтгэлийг юу зовоож байна? -Монголын үндэсний аюулгүй байдал (ҮАБ) сэтгэлийг минь их зовоож байна. Энгийнээр хэлэхэд Үндэсний аюулгүй байдал (ҮАБ) гэдэг монгол иргэдийн өөрсдийнх нь аж амьдрал, оршин тогтнохын аюулгүй байдал. ҮАБ гэхээр хүмүүс агаар дээр байдаг зүйл юм шиг санадаг. Тийм биш. Тэр аюулгүй байдлыг хангахад иргэн хүн үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь төрийн эрх барих дээд төвшинд иргэдээ амар тайван аж төрүүлж амьдруулах үүргийг хангах ёстой. Өнөөдөр тэгж чадаж байгаа юм уу. Аюулгүй байдлыг хангах ажил өөр хоорондоо ямар ч хэлхээ холбоогүй, тасархай, салангид явж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” Д.Ариунаа
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • zoo (202.179.11.94)
    nyamka axaa ta ex oron ard tumendee xairtai l yum bol gertee ochij uvuugiinxuu uurgiig guitsetgej ach guchaa xarj suu
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.44)
    Аливаа хувьсгал лүмпэнгүүдэд суурилдаг. Лүмпэн гэдэг бүр пролетари ангиас ч доор бүр юу ч хийдэггүй, гомдсон, багтарсан, хавчигдсан, шахагдсан, бүхнийг үзэн ядсан, алдах юмгүй ядуу нээрээ ч гинжнээсээ өөр алдах юмгүй хэсгийг хэлдэг. Эд нарын өвчнийг сэдрээж тодордог улсыг л улс төрчид гэж нэрлэсээр ирсэн бөгөөд тэд л олзыг хүртдэг. Ленин ийм л хүмүүс дээр түшиглэж хувьсгал хийсэн. Энэ лүмпэн хэсэгт бас ***** улс их хамрагддаг байна.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • 5444 (182.160.1.179)
    Нямдорж гэдэг хүн сайн жүжигчин. Хошин шогийхонтой нийлүүл.Энэ 76 дотор худалч, хулгайч хүн олон бий байхаа.Цус ойртсон 3 сая монголд ганц хүний засаглал хэрэгтэй. Ухаантай, хүчтэй ерөнхийлөгчийн засаг.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • єєєє (202.72.245.122)
    БУРУУ ЗЇЙЛИЙН ХУУЛЬ гээч БАНТАНД оруулахаар зєв болчихдог ЮМ айх даа
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • зочин (202.131.228.20)
    Чиний мэддэг өнгөрсөн. Одоо чи гэтрээ суусан нь дээр. Хүн бүрийн нүдний булай, шүдний чигчлүүр болж байгаагаа ойлгож байна уу.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Баяр (112.72.13.158)
    Нямдорж мэтийн бузрын тэнэгүүдийг их хуралд олон жил байлгаснаас болж улс орон ийм байдалд орж байнаа юм.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин 2015 (49.0.161.191)
    Зочин (202.179.20.100)-нд зориулав, чамд ч бас Зочин (112.72.13.146) Та нар Монголын нууцм товчоо ёсоорбол том ах чиньНямдорж, Том Ахынхаа үгийг сонс. Тэр ч тийм Луйварчин биш шүү. "нялхас" минь хаана амьдарч байгаагаа мэдэхгүй том ахаа ч танихгүй??? та нар хэн вэ?? "хорчингууд" уу??? Хорчин манжтай нийлж юу хийлээ??? асуудал бий шүү??? юу ч мэдэхгүй байж бас том ахаа доромжлоно гэнээ. Би бол тэс хөндлөнгийн хүн, та нарын маргааныг харж том ахаа ингэж байгаа хүмүүс Тэмүүчин балчирыг дөнгөлж, түүний урьлахыг модон илжгэнд цовдлуулж байлгүй яахав гэж бодож сууна. Хонц хонцдоо дургүй хонуулсан айлхоюуланд ньдургүй гэж энэ дээ. Инээдтэйюм. балчираа, нялхасын өвчин хэцүү, хэцүү, том ахаа сонс
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.20.100)
    Нямдоржид нэгч үнэн үг байхгүй. Уулаасаа төрхөөсөө эхлээд худалч төрсөн. Байгаа цариагий нь хар зэвхий үрчийсэн уурлаж урвайсан санаа муутайн бүх шинж иж бүрдсэн ийм л нөхөр төр зайдагнаад олон жил боллоо. Одоо зайлах цаг нь болсон
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • yoyoyo (188.64.247.13)
    amniii bileggvi uudgvi nuvsh . hurdan vhej daldar .
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • сараа (202.179.8.26)
    Нямдорж гишүүнийг хүндэлж явдаг. Яагаад гэвэл үнэн үг хэлдэг
    2015 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.146)
    Яг Нямдорж шиг хүмүүс олшроод улс орон сааралтаад байна. Тэд үйл ажиллагаа явуулахгүй суудалдаа улам шигдээд нэг их үнэнч шудрага дүр исгэж мэхлээд байна. Улс оронд шийдвэртэй үйл ажиллагаа явуулдаг ядаж цоорсон сандлаараа дэнчин тавиад тэмцдэг хүн хэрэгтэй байна. Бүх түвшинд зусар бялдууч зальт шургалсан этгээдүүдээс салахгүйгээр төр өөдлөх шинжгүй боллоо. Алтанхуяг тэр их мэнгийг яаасан талаар енз бүрийн юм л ердег юм гээд жишим ч үгүй ярилцлага өгөөд, 90 он биш бүр үүнээс чинь өмнө энэ төрд шургаллаа гэж өөрөөрөө бахархаад сууж байхаасаа ичээч Нямка минь. Саяхан 100 эрхэмээр гарсан. Аугаа Энхбаяр Нямка хоёрын Нямка тагнуулд хардагдсантай холбоотой ярилцлага бол зүгээр л онигоо. Манайх гадаадын тагнуулын асуудалд ингэж ханддаг гэнээ. "тэр уйлж орж ирсэн. Би тэгээд Нямдоржтойгоо юу ч гэсэн уулзая гэсэн ... итгэсэн. Би уйлаагүй ... " гэх мэт мөн хөнгөхөн шүү. Хөөрхийлөлтэй шүү. Аймшигтай шүү. Гутамшиг.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • иргэн (103.229.123.146)
    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • MGL SULD URSHUU (124.158.88.87)
    HI.MINII MONGOLCHUUDAA.NARMAI MONGOLIIN XOIMOR BOLSON ENE NUTAG GUNIGTAIGAAR MEXIIN ESOLJ BNA.OLON MYANGAN DAMJSAN TENGERIIN 7 TEMDEGT UVGUDIIN UDAM BID GUTAMSHIGTAIGAAR YALAGDAN UXARSAAR BNA,TURT ESNII IX GURNII TOOS NEGENT BUDGERCH 5 10 JILIIN TSAADAXIIG CH OLJ XARAXAA BAILAA.1.ULS ORNII SURVALJIT DEEDES,SEXEETEN MERTGEDEE XYADUULJ TURTEI CH TURGUI MET XACHIN BL UUSEED DARUI /1937 ON S XOISH/XEDEN CH JIL BOLOV!?.2.GAZAR ZUIN BAIRLALAA ONTSGOI GEDGIIG ERUUSUU MEDREXGUI KARIBSIIN TENGISIIN ORON SHIG L BX UM .3.URD XURSH MAANI 1 NAMTAI NEG ZORILGOTOI NEG.............. GEDGIIG BAS..ERUUSUU MEDREXGUI............UM DAA.MGL MINI SULD URSHUU
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • 777 (150.129.142.107)
    Яагаад бид амархаан хямарчихав. Яагаад жирийн ардын гар дээрх мөнгө улам хомсдоод байна вэ. Тэр мөнгийг хэн нэгэн шатаагаад урж хаяад байгаа юм биш шүү дээ. Энд нилээд хэдэн шалтгаан байгаа ба түүний нэг гол хүчин зүйл бол намууд, улстөрийнхнийг тойрсон асар их хэмжээний мөнгөний төвлөрөл юм. Эрх баригчид зүгээр нэг ТВ, мэдээллийн хэрэгслийг ашиглаж олон нийтэд чин шударгуу дүр эсгэн харагдах биш, жинхэнэ утгаар нь сэтгэл зүтгэл гарган үнэний төлөө зөвхөн тууштай ажиллах л хэрэгтэй шүү дээ. Аяндаа үр дүн нь нийгэм даяараа харагдахаас хойш. Хий хоосон популизм бол хөгжил дэвшлийн "алуурчин" гэдгийг түүх ахин дахин харуулсаар өнөөг хүрсэн юм. Манай эрх баригчид болон улстөрчдийн дунд, ер нь Монголын улстөрийн бүгээн амьдралд энэ үзэгдэл маш ихээр газар авсны гайгаар зэрэг хөдөлсөн Вьетнам, Казахстанаас хамаагүй хол хаягдан хоцорч, хямрал ч нүүрлэж, Ард түмэн Төр засагтаа итгэх итгэл маш ихээр алдарч байна. Түүнчлэн Төрийн бодлого нь хөрөнгө мөнгөтэй эсвэл эрх мэдэлтэй цөөхөн хэдэн хүнд үйлчилдгийг зогсоож чадаагүй улс оронд иргэд нь төр засагтаа итгэхээ больж, нийгэмд аажмаар дарангуйлал тогтож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, ард түмэн сайн сайхан амьдрах нь зөвхөн хий хоосон тунхаг болж хоцордог бөгөөд улс оронд сэтгэлгээний болоод эдийн засгийн ядуурал-бухимдал, балмад явдал, эмх замбараагүй байдал, элдэв самуун үүсэх үндэс суурь нь болдог жамтай. "Нам, төрийг салгая" "Тусгай хангамжийг зогсооё" "Хээл хахуулийг устгая" "Хүнд суртлыг арилгая" "Тэгш эрх мандтугай" ...... 25 жилийн тэртээ ингэж хашгирч лоозогнож, ард түмний итгэл сэтгэлийг олж, энэ нь Ардчиллын уриа, ард түмний уриа болж байсаан. Тэгж хашгирагсад тэднийг дагаж далдганагсадаас өнөөдөр олигархиуд, Төрийн эрхийг баригсад болчихсон байна. Тэд ард түмэн биднээс эрх мэдлийг хөрөнгө мөнгөтэй нь хангалттай, бүр хагарч язартлаа олж авсан. Харин духан дээрээ шивүүлэх нь холгүй "тангарагалан хашгирч" байсан дөрвөн урианд бичсэн бүхнээ устгаж хаях биш харин ч улам хайртай дуртай болсноор уриа лоозонгууд итгэл сэтгэлтэй хамт хөсөр унах шив. Яагаад гэвэл тэдгээр уриа лоозонгууд огтоос биелээгүйгээр үл барам биелнэ хэмээн итгэж, лоозогнон хашгирагсадыг нуруун дээрээ өргөж суулгасан ард олон бид өнөөдөр өлсөж, гачигдаж, ядуурч, ядарч, бухимдаж байна. Ард олонд түр зуурхан аргацаан тайвшруулах тарилга үйлчлэхээ больж байна. Энэ бол ардчилсан хувьсгал ялав хэмээх 25 жилийн үр дагавар, өнөөдрийн нийгмийн бодит өнгө төрх юм. Гэтэл зэрэгцээд Монголын улс төрийн хүрээнд асар их нууцлагдмал хөрөнгө мөнгө эргэлдэх боллоо. Монголын улс төрийн намуудад хэн, хичнээн төгрөгийн хандив хэний нэрээр өгсөн, тэр хандивлагч нь өөрийгөө, эсвэл хамсаатнаа төр засгийн өндөр албан тушаалд тавьсан, тавиулсан эсэхийг нягтлан шалгаж, ил тод мэдээлэхгүйгээр Монгол Улсад авлига, хээл хахуулийг зогсоож, их хөрөнгө мөнгөтэй хүмүүс, компаниуд төрийн бодлого шийдвэрт шударга бусаар нөлөөлөхийг арилгах нь байтугай багасгах ч аргагүй юм. Манайд улс төрийн намуудын тодорхой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. УИХ-д авсан суудлын тоогоор намуудад нэг удаа, авсан суудал тутамд 10 сая төгрөг тооцож жил бүр олгож, хагасыг нь гишүүд тойрогтоо зарцуулдаг байсан хэмжээг эрс хэтрүүлж тэрбум, тэрбум төгрөгийг гишүүн бүрт олгох болсон гэж байгаа. 2009-2012 онд гэхэд л улсын төсвөөс зургаан их наяд төгрөгийг Их Хуралд суудалтай улс төрийн намуудад дэмжлэг хэлбэрээр олгосныг Төрийн сангаас мэдээлж байжээ. Намуудынхаа хөрөнгийн эх үүсвэрийг, сонгуулиас сонгуульд үржин нэмэгдсээр хэдэн арван их наяд төгрөгт хүрээд буй их мөнгө, сонгуулийн зардлыг хэнээс, хаанаас аваад, хэрхэн ямар замаар буцаан төлж байгаагаа ил тод, үнэн зөвөөр нь нийтэд мэдээлэхгүй нуун дарагдуулж байгаа мөртлөө Төр “ухаалаг” болно, бүх дансаа “шилэн” байлгана энэ тэр гээд байгаа нь үнэхээр "ДААЖИГНАЛ" биш гэж үү. Жилээс жилд ханшийн уналтаар иргэдийн бодит орлого буураад байхад, төр засгийн эрх баригчид, тэднийг тойрон хүрээлсэн хэсэг бүлгийнхний хөрөнгө, орлого нь тасралтгүй өсч, төрөөс тэрбумтнууд улам олноор төрж буй өнөөгийн нөхцөлд намуудын санхүүжилтийг ил тод болгох нь шударга ёсонд ч нийцнэ.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • turbat (150.129.142.41)
    ulaan baihad uls dooshoo
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Tumurbaatar (112.72.13.218)
    Odoo yahav. Нямдорж гишyynee.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • УЛААН ТЭНЭГ (202.180.220.72)
    ЭНЭ УЛААН ЧИНЬ ТЭНЭГ ЮМУУ. САНГИЙН САЙД БАЙХДАА АЛТАНХУЯГ ЭНЭ 2 НИЙЛЭЭД УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ЭЛГЭЭР НЬ МӨЛХҮҮЛСЭН БАЙЖ ИЧИХГҮЙГЭЭР ИЛ ТОД ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨР НЭМСЭНЭЭ ХҮЛЭЭ ГЭНЭ ҮҮ. ЧИ ӨӨРӨӨ УУЧЛААРАЙ, ЧИ ӨӨРӨӨ ИЧ СУР. ИЧИЖ АМЬДАР. ИЧИЖ ЮМ ХЭЛЖ СУР. ИЧИЖ ЁС СУРТАХУУНТАЙ БАЙ. АРД ТҮСЭНГ БҮҮ ДОРОМЖИЛ ЧАМАЙГ ЮУ ХИЙСЭНГ МЭДЭХТЭЙГЭЭ БНА, МОНГОЛЧУУД. НОВШ МИНЬ ЗАЙЛ. ИЙМДЭЭ ЧИ НАМ СОЛЬЖ ШАРАА БОЛЖ ЯВАА БИЗ.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    Тэр чинь бидэнд тийм чухал билүү?
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    14 цаг 28 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    14 цаг 45 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    15 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 21 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    15 цаг 45 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    16 цаг 30 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    16 цаг 39 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    16 цаг 51 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    17 цаг 15 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    18 цаг 33 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    18 цаг 37 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    18 цаг 48 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    19 цаг 7 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    19 цаг 11 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    19 цаг 40 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    19 цаг 46 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    19 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    20 цаг 14 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    20 цаг 37 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    20 цаг 53 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК