УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийУИХг хийж байна. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар бол ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 60 хувьд тусгахаар оруулж ирсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс одоогийн байгаа түвшинд нь буюу 58,3 хувьд өрийг барих, ирэх жилүүдэд бууруулж хуулинд заасан 40 хувьд хүргэх чиг барьж буй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өрийн хэмжээг 60 хувьтай байхыг дэмжсэн. Энэхүү хуралдаанаар өрийн хэмжээг эцэслэх бөгөөд хуралдаанаар гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж байна.

Т.Энхэлээ