
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг хийнэ. Эхлээд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн сүүлийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны санал дүнгэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцууллаа.